“ӨМГӨӨЛЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛБАР” НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

2021.08.18. Өмгөөлөл судлалын академи, өмгөөллийн “Монгол өмгөөлөгч” хууль зүйн фирм хамтарч гаргасан “Өмгөөллийн тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар” /Өмгөөлөл судлалын цуврал/ ном шинээр худалдаанд гарлаа.

Тус ном нь Монгол Улсын Өмгөөллийн тухай хуулийн нийтлэг үндэслэл, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх, өмгөөлөгчийн эрх зүйн байдал, өмгөөллийн үйл ажиллагаа, өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн хариуцлага, түүнтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх, Өмгөөлөгчдийн Холбооны чиг үүрэг, зохион байгуулалт зэргийг долоон бүлэгт багтаан тайлбарласан байна.

Тус номыг бүтээхдээ тухайн чиглэлээр гарсан эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийг өргөн ашигласны зэрэгцээ Монгол Улсын хууль тайлбарлах арга ажиллагааны ололтыг удирдлага болгож, арга зүйн хувьд задлан шинжлэх, нэгтгэн дүгнэх, түүхчлэх, харьцуулах аргыг ашиглаж, ойлголт, нэр томьёо болон үг хэллэгийн утгыг тайлбарласнаараа онцлог бүтээл болжээ.

“Өмгөөллийн тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар” ном Монголын Өмгөөлөгчдийн Холбооны номын санд 40.000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 7012-6862, 9918-1233 /Б.Баттуул/ дугаараас лавлана уу.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

2021-08-18T04:11:36+00:00 August 18th, 2021|