ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙГ 12-Р САРЫН 31-НИЙ ӨДРИЙГ ХҮРТЭЛ СУНГАВ

2021.08.27. Засгийн газрын 2021.08.25-ны өдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.

Коронавируст халдвар цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021.08.31-ний өдрөөс 2021.12.31-ний өдрийг хүртэл сунгах тухай Улсын Онцгой Комиссын саналыг Засгийн газар хэлэлцэж дэмжлээ. Ингэснээр одоогийн үргэлжилж байгаа Улбар шар түвшинд ямар нэгэн өөрчлөлт орохгүй гэсэн үг юм.

Эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэн Эрүүл мэндийн байгууллагаас гаргаж буй Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг дагаж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлахыг хүсье.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

2021-08-27T11:20:13+00:00 August 27th, 2021|