ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД

2021.09.03. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн 17 дугаар тогтоолоор батлагдсан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Бүртгэлийн нэгдсэн журам”-ын 26, 27, 28 дугаар зүйлд заасны дагуу Өмгөөллийн хуулийн этгээдийн бүртгэлийг зохион байгуулж байна.
 
Өмгөөллийн хуулийн этгээдээр бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлж Монголын Өмгөөлөгчдийн Холбооны байранд биечлэн ирүүлнэ үү. Үүнд:
 
1. Батлагдсан маягт бөглөх /Анкет татаж авах/;
2. Байгууллагын албан хүсэлт;
3. Өмгөөллийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
4. Өмгөөллийн хуулийн этгээдийн дүрмийн хуулбар;
5. Өмгөөллийн хуулийн этгээдийг удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүн болон бүх гишүүдийн товч танилцуулга, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээний хуулбар;
6. Тухайн хуулийн этгээдэд хөдөлмөрийн болон бусад гэрээний үндсэн дээр харьяалагдан ажиллаж байгаа өмгөөлөгчийн товч танилцуулга, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээний хуулбар.
 
Бүртгэлийг 2021 оны 11-р сарын 03-ны өдрийн хүртэл явуулах бөгөөд Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд бүртгүүлсэн Өмгөөллийн хуулийн этгээдэд гэрчилгээ олгоно.
 
Эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 7012-6862, Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн мэргэжилтэн 99181233 /Б.Баттуул/, 95210413 /Г.Нарангуа/ дугаараас лавлана уу.
Жич: Дутуу материал хүлээж авахгүй болно.
 
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА
2021-09-03T09:15:52+00:00 September 3rd, 2021|