МЭНДЧИЛГЭЭ

Монголын Нотариатчдын Танхимын тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Чадраабалын Баянжаргал танд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нийт гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
 
Монгол Улсад Нотариатын байгууллага анх 1925 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Засгийн Газрын хуралдааны 38 дугаар тогтоолоор “Гэрээ зэргийг гэрчлэх салаа” нэртэйгээр үндэс суурь нь тавигдсанаас хойш 96 жилийн хуанлийн хуудас эргэжээ.
 
Нотариатын байгууллагын түүхэн 96 жилийн хугацаанд Монголын нотариатчдын эрх зүйн орчныг бүрдүүлж баталгааг хангах, эрх зүйн ухамсрыг нийгэмд төлөвшүүлэхэд хуулиар хүлээсэн гэрчлэх чиг үүргээ нэр төртэй биелүүлж, үнэтэй хувь нэмрээ оруулж ирснийг цохон тэмдэглэж байна.
 
Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц …хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх,… үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасны дагуу төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэх, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцаанд оролцож буй этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг Монголын Нотариатчдын Танхимын нийт гишүүн нотариатч, хилийн чанадад ажиллаж буй Дипломат төлөөлөгчийн газрын болон сумын Засаг даргын Тамгын газрын нотариатын үүрэг гүйцэтгэгч Та бүхэнд ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхан бүхнийг өргөн дэвшүүлье.
 
Хууль ёсыг дээдэлж, шударга үнэн тогтох болтугай.
 
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ
ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ОЮУ-ЭРДЭНЭ
 
 
2021-09-14T14:17:54+00:00 September 14th, 2021|