ӨМГӨӨЛӨГЧДӨД ШАГНАЛЫН ХУР БУУВ

2021.09.17. Жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг “Өмгөөлөгчийн мэргэшлийн баяр”-ын өдрийг тохиолдуулан төрийн шагнал болон Монголын Өмгөөлөгчдийн Холбооны шагналаар шагнагдсан өмгөөлөгчдийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ, Удирдах зөвлөлийн дарга Б.Баатарсайхан, гишүүн Д.Цэндсүрэн, Ж.Батзоригт, Г.Батзаяа нар хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ Өмгөөлөгчдийн байгууллагаас төрсөн тав дахь гавьяат хуульч Д.Пүрэвбаатарт хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйл гардуулав. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021.05.14-ний 94 дүгээр зарлигаар Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч С.Тунбаяр, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийн 2021.09.10-ны өдрийн №А/119 дүгээр тушаалаар хууль зүйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлж, Эрхэм дээд “Нэрэмжит шагнал”-аар Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Батзоригт, ахмад өмгөөлөгч Л.Даваасүрэн, С.Юмжирмаа нарыг тус тус шагнасан байна.

Түүнчлэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны “Хүндэт тэмдэг”-ээр өмгөөлөгч Им Тэг Сог, “Өмгөөлөгчийн алдар” алтан медалиар Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Б.Ууганбаатар, Э.Золжаргал, Л.Батаа, О.Батсүх, О.Даваажаргал, Ц.Энхтүвшин, Архангай аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ, Н.Энхжаргал, Орхон аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч М.Ганзориг, М.Энхболд, Сэлэнгэ аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Г.Амартүвшин, М.Гансүх нарыг тус тус шагнасныг дуулгая.

Хууль зүйн салбарт үр бүтээлтэй олон жил ажиллаж, хүний эрхийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох үйлсэд хүчин зүтгэж яваа Эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

 

2021-09-17T05:23:23+00:00 September 17th, 2021|