ШАГНАЛ ГАРДУУЛАВ

2021.09.20. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны №А/43 тоот тушаалаар МУ-ын Засгийн газрын “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнагдсан Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн дарга Д.Долгорсүрэнд шагналыг гардууллаа.
Хүний эрхийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох үйлсэд олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнагдсан Дундговь аймаг дахь салбар зөвлөлийн дарга Д.Долгорсүрэн таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА
2021-10-05T03:25:58+00:00 September 20th, 2021|