ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД

2021.09.20. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн 17 дугаар тогтоолоор батлагдсан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Бүртгэлийн нэгдсэн журам”-ын 26, 27, 28 дугаар зүйлд заасны дагуу Өмгөөллийн хуулийн этгээдийн бүртгэлийг зохион байгуулж байна.
Өмгөөллийн хуулийн этгээдээр бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлж Монголын Өмгөөлөгчдийн Холбооны байранд биечлэн ирүүлнэ үү. Үүнд:
1. Батлагдсан маягт бөглөх;
2. Байгууллагын албан хүсэлт;
3. Өмгөөллийн хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
4. Өмгөөллийн хуулийн этгээдийн дүрмийн хуулбар;
5. Өмгөөллийн хуулийн этгээдийг удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүн болон бүх гишүүдийн товч танилцуулга, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээний хуулбар;
6. Тухайн хуулийн этгээдэд хөдөлмөрийн болон бусад гэрээний үндсэн дээр харьяалагдан ажиллаж байгаа өмгөөлөгчийн товч танилцуулга, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийн гэрчилгээний хуулбар.
Бүртгэлийг 2021 оны 11-р сарын 03-ны өдрийн хүртэл явуулах бөгөөд Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд бүртгүүлсэн Өмгөөллийн хуулийн этгээдэд гэрчилгээ олгоно.
Эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 7012-6862, Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн мэргэжилтэн 99181233 /Б.Баттуул/, 95210413 /Г.Нарангуа/ дугаараас лавлана уу.
Бүртгэлийн МАЯГТ ТАТАХ
Жич: Дутуу материал хүлээж авахгүй болно.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА
2021-10-05T03:24:19+00:00 September 20th, 2021|