МЭДЭЭЛЭЛ

2021.09.21. Монголын Залуучуудын Холбооноос 2021.09.13-ны өдөр Авлигын эсрэг “Цэвэр гар” хөдөлгөөнийг дэмжиж хамтран ажиллах тухай албан бичгийг Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд ирүүлэв.
Албан бичгийн хүрээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбоо нь Монголын Залуучуудын Холбооноос санаачлан эхлүүлж буй Авлигын эсрэг “Цэвэр гар” хөдөлгөөнийг дэмжиж, нийгэмд авлига, авлигын хор уршгийн талаар сургалт сурталчилгаа явуулахад хамтран ажиллахаа илэрхийллээ.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА
2021-10-05T03:27:04+00:00 September 21st, 2021|