БАРИНТАГЛАСАН “МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ” НОМ ХЭВЛЭГДЭН ГАРЧЭЭ

2021.09.28. Академич Ж.Амарсанаагийн уйгаржин монгол бичиг болон англи хэлээр эмхэтгэсэн “Монгол Улсын Үндсэн хууль” ном шинээр худалдаанд гарлаа.
Тус номыг шоголтой судар хэлбэрээр гарган торгон баринтагтай хэвлүүлсэн бөгөөд эртнээс Монголчууд эрдэм мэдлэгийн дээд НОМ хэмээн ихэд эрхэмлэн дээдэлж, хоймортоо залдаг түүхэн уламжлалыг баримталж хэвлүүлсэн нь энэ ажээ.
Сонирхуулахад, Монгол Улсын Үндсэн хууль номыг урьд өмнө нь Монгол бичгийн модон барын тиг, Их Монгол улсын үеийн монгол бичгийн тиг, бийрийн болон эвхмэл тиг, дөрвөлжин, соёмбо бичгээр гаргаж, Англи, Орос, Герман, Франц, Солонгос, Япон, Хятад хэлээр хэвлэсэн байдаг юм.
Тус номыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны номын санд 35.000 төгрөгөөр худалдаалж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг З.Өлзийдарь – 99768575 дугаараас лавлана уу.
Номын цагаан буян үргэлжид ивээж,
Оюуны хүч ямагт гийж байх болтугай!
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА
2021-10-05T03:33:30+00:00 September 28th, 2021|