МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн ээлжит бус хурал 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 18:00-23:00 цаг хүртэл, 9 дүгээр сарын 15-ны өдөр үргэлжлүүлэн 18:00-00:00 цаг хүртэл нийт 11 цаг Цахимаар хуралдав. Тус цахим хуралд Удирдах зөвлөлийн 14 гишүүн оролцон дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэв.
Нэг.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ бүрэн эрхийн хүрээнд Мэргэшлийн хорооны өмгөөлөгч гишүүдийг томилох тухай асуудлыг зөвлөлийн гишүүдэд танилцуулж Удирдах зөвлөл Мэргэшлийн хорооны өмгөөлөгч гишүүнээр Цолмонгийн Цэлмэгийг томиллоо.
Хоёр.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 2021 оны төсөвт тодотгол хийх тухай асуудлаар Холбооны Ерөнхийлөгч болон Мэргэжлийн хариуцлагын хорооноос ирүүлсэн саналуудыг хэлэлцэж 2021 оны төсөвт тодотголыг баталлаа.
Гурав.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 28 дугаар тогтоолоор байгуулагдсан Өмгөөлөгчийн туслахын үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулсан журмын төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгээс ирүүлсэн “Өмгөөлөгчийн туслахын үйл ажиллагааны журам”-ын төслийг Удирдах зөвлөл хэлэлцэн баталлаа. Энэхүү журмыг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтов.
Дөрөв.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнийн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны “Өргөмжлөх шагнал”-ын төрөл, шалгуур үзүүлэлтийг батлуулах тухай саналыг Удирдах зөвлөл хэлэлцэж, улмаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны “Өргөмжлөх шагнал”-ын төрөл, шалгуур үзүүлэлтэд Удирдах зөвлөлийн гишүүдээс гаргасан саналыг тусган дахин хэлэлцүүлэхийг Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч /Б.Оюу-Эрдэнэ/-д үүрэг болголоо.
Тав.Удирдах зөвлөлийн 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 18 дугаар тогтоолоор байгуулагдсан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос Удирдах зөвлөлд ирүүлсэн саналыг судалж, Удирдах зөвлөлөөр шийдвэрлүүлэх үүрэг бүхий “Ажлын хэсэг”-ээс Мэргэжлийн хариуцлагын хорооны бие даасан байдал, чиг үүргээ хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай санал гаргасныг Удирдах зөвлөл хэлэлцэн шийдвэрлэлээ.
Зургаа.Удирдах зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар тогтоолоор баталсан “Мэргэшлийн хорооны ажиллах журам”-д өөрчлөлт оруулах тухай Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батсүх, З.Сүхбаатар, Б.Мөнхбат нарын гаргасан саналыг Удирдах зөвлөл хэлэлцэн тус журамд өөрчлөлт оруулав.
Долоо.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны шагналыг бий болгох, түүнийг олгох журмын дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбооны, төрийн болон төрийн байгууллагын шагналд тодорхойлж, нэр дэвшүүлсэн өмгөөлөгчдийн асуудлыг хэлэлцэж, дараах өмгөөлөгчдөд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны шагнал олгох, төрийн болон төрийн байгууллагын шагналд тодорхойлох, нэр дэвшүүлэн уламжлах эрхийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэд олгов. Үүнд:
8.1 Монголын Өмгөөлөгчдийн Холбооны шагналаар
1. Өмгөөлөгчдийн Холбооны шагнал “Өмгөөлөгчийн алдар” Мөнхчулууны Гансүх
2. Өмгөөлөгчдийн Холбооны шагнал “Өмгөөлөгчийн алдар” Эрдэнэжаргалын Золжаргал
8.2 Төрийн байгууллагын шагналд тодорхойлох
1. Хууль зүйн дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг” Дүгэрсүрэнгийн Эрдэнэ-Оргил
8.3 Төрийн шагналд нэр дэвшүүлэн уламжлах
1. Төрийн шагнал “Хөдөлмөрийн хүндэт” медаль
Батболдын Алтанчимэг
2. Төрийн шагнал “Хөдөлмөрийн хүндэт” медаль Пүрэвсүрэнгийн Ган-Очир
3. Төрийн шагнал “Хөдөлмөрийн хүндэт” медаль Очиржанцангийн Чулуунцэцэг
4. Төрийн шагнал “Хөдөлмөрийн хүндэт” медаль Жигжидсүрэнгийн Туяа
5. Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон
Ёндонгийн Энхбулган
6. Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль
Магсарын Алтанчимэг
7. Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль
Цэрэнгийн Бат-Эрдэнэ
8. Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль Сономдоржийн Пүрэвсүрэн
9. Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль Гэндэнсүрэнгийн Энхбаяр
10. Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль Жамсранжавын Жаргалсайхан
11. Ардын хувьсгалын 100 жилийн ойн медаль Төмөрбаатарын Мөнхцэцэг
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ
УДИРДАХ ЗӨВЛӨЛ
2021-10-05T03:30:22+00:00 September 28th, 2021|