МЭНДЧИЛГЭЭ

Алтан гадас одонт Монголын Өмгөөлөгчдийн Холбооны үе үеийн ахмад өмгөөлөгч та бүхэнд Олон улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нийт гишүүн өмгөөлөгчдийнхөө нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баярыг хүргэе.
93 жилийн түүхтэй Өмгөөлөгчдийн байгууллагын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, залуу үеэ халамжлан хүмүүжүүлж, иргэд олон нийтэд өмгөөллийн туслалцаа үзүүлж, өөрийн мэдлэг, ур чадвараа харамгүй зориулж ирсэн та бүгдийн алдар гавьяаг бид хүндэтгэж явдаг билээ.
Хүний эрхийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох ариун үйлс тань үргэлж шулуун дардан байхын өлзий дэмбэрэлтэй сайхан ерөөлийг ахмад өмгөөлөгч та бүхэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахыг хүсэн ерөөе.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ
ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ОЮУ-ЭРДЭНЭ
2021-10-05T03:34:31+00:00 October 1st, 2021|