ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО

2021.10.08. Монгол Улсад шинэ цагийн Хууль зүйн алба үүсгэн байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан ХЗҮХ-ээс 2021 оны 11-р сарын гурав дахь долоо хоногт “Хууль зүйн салбарын одоо ба ирээдүй: асуудал ба шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдана.

Тус эрдэм шинжилгээний хуралд ХЗДХЯ, харьяа агентлаг, байгууллага, өмгөөлөл, шүүх, прокурор, нотариатын байгууллагын төлөөллүүд оролцож, илтгэл хэлэлцүүлэх бөгөөд тавьсан илтгэлүүдийг эмхэтгэж, “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн тусгай дугаар болгон гаргана.

Илтгэгч нь байгууллагын ажилтан эсвэл салбарын мэргэшсэн судлаач байж болох бөгөөд хэлэлцүүлэх илтгэл нь эрдэм шинжилгээний илтгэлийн ерөнхий хэлбэр шаардлагыг хангасан, тухайн салбар, чиглэлийн тулгамдсан асуудлыг хөндсөн, шийдэл илэрхийлсэн, шинжлэх ухааны болон эрх зүйн судалгааны ач холбогдолтой байх шаардлагыг хангасан байна.

Илтгэлийн сэдвийг 2021.10.08-ныг дуустал, хуралд хэлэлцүүлэх илтгэлийг 2021.10.30-ныг хүртэл хүлээн авах тул Эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэн тус эрдэм шинжилгээний хуралд оролцох илтгэлийг ХЗҮХ-ийн namuunaa@legalinstitute.mn и-мэйл хаягаар илгээнэ үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг 88098847 /н.Намуунаа/ дугаараас авна уу.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЛБА

2021-10-08T04:26:32+00:00 October 8th, 2021|