Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөл



1. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлөөс Аймаг, Нийслэлийн зөвлөлийн дүрэмд өөрчлөлт оруулж, Нийслэлийн зөвлөл цаашид 5 хороотой үйл ажиллагаа явуулна. Хороодод: Өмгөөлөгчийн мэргэшил, ур чадварын хороо,  Өмгөөлөгчийн нийгмийн асуудал эрхэлсэн хороо  Аялал жуулчлалын хороо  Санхүү, татварын хороо  Урлаг, спортын хороо 2.  Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөхийлөгчийн 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар 66 тоот тушаалаар Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн даргаар өмгөөлөгч Жүгдэрнамжилын Батзоригтыг томилов.

   Монголын Өмгөөлөгчдийн Холбооны салбар байгууллага болох Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөл нь анх 1976 онд  Улаанбаатар хотын “Хууль цаазын зөвлөгөө өгөх газар” нэртэйгээр байгуулагдаж, анхны даргаар нь өмгөөлөгч Г.Туваан, нягтлан бодогчоор З.Маамхүү, өмгөөлөгчдөөр Г.Пунсал, Г.Жадамбаа, Н.Лувсанцэдэн, Д.Төмөрбат, Н.Алимаа, Ч.Төмөрдорж, Б.Дандар, Д.Даваасамбуу, Б.Мөнь, Г.Сайнсанаа, Б.Цэдэндамба, Ч.Нямжав, Лувсан, П.Алтанцэцэг, Д.Бямбажав, П.Амаржаргал, Т.Энэбиш, Д.Сумъяа Г.Саранцэцэг, Цэв.тунгалаг, Г.Машбат, Ж.Наранцэцэг, Норовбүжид, Б.Нянаабаатар, С.Юмжирмаа, Ч.Бүүтээ, Төмөрхүү, Энхтүвшин, Я.Баатар, Ж.Энхтуяа, М.Хувцагаан нарын нийт хорь гаруй өмгөөлөгч хуулийн зөвлөгчтэйгээр ажиллаж эхэлсэн түүхтэй. 1978 оноос бие даан тамга тэмдэг, данстай болж ажиллах болсон бөгөөд Хотын хууль зүйн зөвлөгөө өгөх газрыг зохион байгуулж бэхжүүлэхэд Өмгөөлөх коллегийн дарга Р.Цэвээн, тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Н.Ламжав нар идэвхитэй дэмжин, тусалж байсан билээ.     Тэр үед Хотын зөвлөгөө өгөх газар нь насанд хүрээгүй хүүхэд болон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах явцад заавал өмгөөлөгч оролцуулахаар хуульд заасан хэргүүдэд урьдчилан мөрдөн байцаалтын үеэс эхлэн өмгөөлөгч нарыг томилдог, мөн иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч ажлын өдөр бүр өмгөөлөгчид ээлжлэн сууж, иргэдийг хүлээн авч зөвлөгөө өгч, иргэд хуулийн этгээдийн эрх зүйн болвсролыг дээшлүүлэхэд асар их үүрэр гүйэтгэж байлаа.     1986 онд Бадрахын Цэдэндамба, Цэдэнгийн Тунгалаг, Г.Ганболд нар  Улаанбаатар хотын “Хууль цаазын зөвлөгөө өгөх газар”-ын даргаар үргэлжлүүлэн ажиллаж, 1992-2003 онуудад Ядмаагийн Нямжав, 2003-2006 онд  Балжиннямын Энхзаяа, 2006-2009 онд Энхболдын Болорчулуун, 2009-2012 онд Бямбажавын Энхдалай, 2012 онд Доржсүрэнгийн Батсүх, 2012-2013 онд Банзрагчийн Ганбаатар нар ажиллаж байсан бөгөөд эдүгээ Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн даргаар Жүгдэрнамжилын Батзоригт ажиллаж байна.     1990 онд Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэнтэй холбогдуулан төрийн тодорхой чиг үүргүүдийг хувийн хэвшилд шилжих үйл явцтай холбогдон анхны алхамуудын нэг бол өмгөөлөгч нарыг бие даан хувиараа өмгөөллийн үйл ажиллагааг явулж эхэлсэн юм. 1993 оноос өмгөөлөгчдийн төвлөрөл задарч өмгөөлөгчид Улаанбаатар хотын дүүргүүдэд хуваагдан байрлаж зарим хууль зүйн товчоо шинээр байгуулагдан хэсэг бүлгээрээ бие даан ажиллаж эхэлсэн бөгөөд анхны хууль зүйн товчоо “Энэрэл”, “Түшиг”, “Баян-Зүрх” зэрэг олон хууль зүйн товчоо үүсч өргөжсөн билээ.     Өмгөөлөгчдийн чанар, мэргэжлийн түвшинд асар их өөрчлөлт гарч гадаад, дотоодод хууль зүйн дээд боловсрол эзэмшсэн өмгөөлөгчид олонхийг эзлэн тэдгээрийн дотор шинжлэх ух  ааны академичид зэрэг эрдмийн зэрэг цолтон, гавъяат хуульчид олноор ажиллах болсон нь бахархалтай байна. 2011 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн 35 жилийн ойг өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд нийт 1064 өмгөөлөгчдийг эгнээндээ нэгтгэн дотоод гадаадын их дээд сургууль төгссөн өндөр мэргэжил ур чадвартай хуульчдийг эгнээндээ нэгтгэж, нийгэмд шударга ёсыг тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хуулийн хүрээнд хамгаалах нэр төртэй үүргээ амжилттай хэрэгжүүлж байна.  

Зөвлөлийн гишүүд