Өвөрхангай аймаг дахь Өмгөөлөгчдийн Зөвлөл

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ЗӨВЛӨЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА Манай Өвөр хангай аймаг хүн амын тоо,  гэмт хэргийн гаралтын байдлаар улсын хэмжээнд дээгүүр ордог. Энэ нь хүн амын амьдралын боломж, ажилгүйдэл,  ядуурлаас ихээхэн хамаардаг. Түүнчлэн манай аймгийн нутагт гар аргаар алт олборлогч иргэд олон байдаг мөн бусад  аймгуудаас ийм иргэд ихээр ирдэг нь эрүүгийн гэмт хэрэг, зөрчил  гарах нөхцөл байдлын нэг гол үндэс болдог гэж үздэг.  Манай Зөвлөл нийт 11 гишүүн өмгөөлөгчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс 8 өмгөөлөгч нь Арвайхээр суманд,  3 өмгөөлөгч Хархорин суманд ажилладаг. Арвайхээр суманд үйл ажиллагаа явуулдаг өмгөөлөгч нар:  1.  А.Адъяасүрэн  2.  П.Адъяасүрэн 3.  Р.Шүрхүү 4.  Т.Оюунчимэг  5.  Б.Энхтуяа  6.  А.Үүрийнтуяа  7.  Б.Амартүвшин  8.  Н.Оюун-Эрдэнэ   Хархорин суманд ажилладаг өмгөөлөгч нар:   1. Д.Дашцэрэн  2. Б.Мядагмаа 3. Д.Болд



    БНМАУ-ын Сайд нарын  Зөвлөлийн 1952 оны 253-р тогтоолоор Улсын Өмгөөлөх коллегийг өөрийн эрх барих  ба гүйцэтгэх дээд байгууллагатай аймаг,  хотод   харъяа хууль зүйн  зөвлөгөө өгөх  газруудтай биеэ даасан олон  нийтийн   байгууллага  болгон зохион байгуулжээ.     Улмаар 1962 оны 1-р сараас аймгийн шүүхийн  дэргэд ганц орон тоотой,  орон тооны бус  3 өмгөөлөгчтэй ”Хууль зүйн консультац” нэртэйгээр манай аймгийн Хууль  зүйн зөвлөгөө   өгөх  газар анх байгуулагджээ. 1981 оноос Хууль зүйн зөвлөгөө өгөх газрыг Аймгийн шүүхийн харъяалаас гаргаж  санхүү, аж ахуйн  хувьд  бие даалган  ажиллуулсан байна.         Аймгийн Хууль зүйн зөвлөгөө өгөх газар буюу одоогоор Өмгөөлөгчдийн Зөвлөлийн даргаар: 1962-1968 онд Ц.Батлут 1968-1975 онд Ж.Хулганаа 1975-1982 онд Ц.Батлут 1982-1985 онд Д.Уламбаяр 1985-1990 онд Г.Цагаан 1990-1995 онд А.Нацагдорж 1995-2001 онд Г.Цагаан 2001-2003 онд Х.Цэцэгхорлоо 2003-2006 онд Л.Нямдорж 2006 оноос өнөөг хүртэл Зөвлөлийн даргын үүрэгт ажлыг өмгөөлөгч А.Адъяасүрэн гүйцэтгэж байна.

Зөвлөлийн гишүүд
буцах