Хөвсгөл аймаг дахь Өмгөөлөгчдийн Зөвлөл

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ЗӨВЛӨЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА     MАХНамын Гуравдугаар Их хурал 1924 оны 8 сарын 21-ний өдрийн 15 дугаар хуралдаанаараа “Хуулийн байгууллагын ажлын тухай” авч хэлэлцэж, хүний эрхийн олон  зөрчлийг сөхөж тавьсны нэг нь Мөрдөн байцаах явдлыг шүүн таслахаас салган тусгаарлах, Ардын Төлөөлөгч хийгээд “ӨМГӨӨЛӨГЧ” –тэй болох хэрэгтэй хэмээн үзэж хурлаас гаргах шийдвэрт тусгасан байдаг.     Манай улсад Өмгөөллийн байгууллага үүссэн он, цаг болон ялангуяа 1965 оны 6 сарын 30-нд батлагдсан БНМАУ-ын өмгөөлөх байгууллагын дүрмээр аймаг, хотуудад Хууль Цаазын Зөвлөгөө өгөх газар байгуулах болсон, 1960-1970 оны хооронд орон нутагт өмгөөллийн байгууллагуудыг бие даан байгуулж эхэлсэн зэрэг Өмгөөллийн байгууллагын түүхэн хөгжлийн үе шатуудтай уялдуулан авч үзэхэд Хөвсгөл аймагт Өмгөөллийн байгууллага үүссэн өдрийг 1965 оны 5 сарын 25-ны өдрөөр тооцох нь хамгийн оновчтой гэж үзсэн болно. Хөвсгөл аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд даргаар өмгөөлөгч Р.Энхтүвшин, гишүүдээр Өмгөөлөгч Б.Батдорж, Б.Отгонцэцэг, В.Энхболд, Б.Амаржаргал, Н.Бүрэнчимэг, Н.Гантуяа, Туслах ажилтан Оюунбилэгийн Уранчимэг нар ажиллаж байна.     Тус Өмгөөлөгчдийн Зөвлөлийн өмгөөлөгчид нь: - Хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр лавлагаа, зөвлөгөө өгөх - Хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулах, хянах батлах - Иргэн хуулийн этгээдийн хүсэлтээр хууль тогтоомжид заасан хууль зүйн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зохих байгууллагад төлөөлөх - Нэхэмжлэл хүсэлтийг шийдвэрлэх, хохирол барагдуулахад чиглэсэн аливаа зөвшилцөх, эвлэрүүлэх үйл ажиллагаа явуулах - Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох - Эрүүгийн байцаан шийтгэх болон захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгч өмгөөлөгчөөр оролцох - Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн төлөөлөгчөөр оролцох - Олон улсын шүүх, арбитрын ажиллагаа болон бусад байгууллагад үйлчлүүлэгчийг төлөөлөх - Төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид хууль зүйн зөвлөгөө болон өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх - Хууль тогтоомжоор хориглоогүй эрх зүйн бусад туслалцааг үзүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулж байна.



ХӨВСГӨЛ АЙМГИЙН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ЗӨВЛӨЛИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ     MАХНамын Гуравдугаар Их хурал 1924 оны 8 сарын 21-ний өдрийн 15 дугаар хуралдаанаараа “Хуулийн байгууллагын ажлын тухай” авч хэлэлцэж, хүний эрхийн олон  зөрчлийг сөхөж тавьсны нэг нь Мөрдөн байцаах явдлыг шүүн таслахаас салган тусгаарлах, Ардын Төлөөлөгч хийгээд “ӨМГӨӨЛӨГЧ” –тэй болох хэрэгтэй хэмээн үзэж хурлаас гаргах шийдвэрт тусгасан байдаг.     Манай улсад Өмгөөллийн байгууллага үүссэн он, цаг болон ялангуяа 1965 оны 6 сарын 30-нд батлагдсан БНМАУ-ын өмгөөлөх байгууллагын дүрмээр аймаг, хотуудад Хууль Цаазын Зөвлөгөө өгөх газар байгуулах болсон, 1960-1970 оны хооронд орон нутагт өмгөөллийн байгууллагуудыг бие даан байгуулж эхэлсэн зэрэг Өмгөөллийн байгууллагын түүхэн хөгжлийн үе шатуудтай уялдуулан авч үзэхэд Хөвсгөл аймагт Өмгөөллийн байгууллага үүссэн өдрийг 1965 оны 5 сарын 25-ны өдрөөр тооцох нь хамгийн оновчтой гэж үзсэн болно.

Зөвлөлийн гишүүд
буцах