Дорнод аймаг дахь Өмгөөлөгчдийн Зөвлөл

ДОРНОД АЙМГИЙН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ЗӨВЛӨЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА Өмгөөлөгчдийн байгууллага нь 1994 оны Өмгөөллийн тухай хуулийн дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбоо болон зохион байгуулагдах үед орон нутагт салбар зөвлөлтэй байхаар хуульчлагдсаны дагуу Дорнод аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөл анх ... өмгөөлөгчтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Манай зөвлөл нь Өмгөөллийн тухай хуульд заасанчлан Дорнод аймагт өмгөөллийн үйл ажиллагаа явуулж буй өмгөөлөгчдийн бие даасан, хараат бус байдлыг хангах, өөрийн аймгийн иргэдийн мэргэжлийн хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангах ажлыг зохион байгуулах үүргийг хэрэгжүүлж байна Дорнод аймгийн Өмгөөлөгчдийн Зөвлөл нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий 11 өмгөөлөгч, 3 өмгөөлөгчийн туслахын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа хэргүүдийн 70 хувьд нь өмгөөлөгч бүрэн оролцож ажилладаг Төлбөрийн чадваргүй иргэд, насанд хүрээгүй этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 100 хувь өмгөөлөгчөөр хангагдаж байна Энэ оны 10 сарын байдлаар Эрүүгийн хэрэгт 208 сэжигтэн, яллагдагч, хохирогчийн эрх ашгийг хамгаалан оролцсон бол иргэний хэрэгт 144 зохигчдын эрх ашгийг хамгаалан оролцож, Захиргааны хэрэгт 10 холбогдогчийн эрх ашгийг хамгаалан оролцсон байна Иргэд, аж ахуйн нэгж байгууллагад өмгөөлөгчид гэрээгээр хууль зүйн туслалцаа үзүүлэх ажил эрхэлхийн зэрэгцээ хууль сурталчлах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд сургалт зохион байгуулах зэргээр нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагуудтай хамтран ажиллаж байна УИХ-ын болон Орон нутгийн Сонгуулийн үйл ажиллагаанд сонгогчдын боловсрол, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх үйл ажиллагаанд өмгөөлөгчид идэвхитэй оролцсон бөгөөд Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 4 өмгөөлөгч нэр дэвшиж, Өмгөөлөгч Д.Урансувд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр, Өмгөөлөгч М.Энхтуяа Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээр сонгогдон нутгийн өөрөө удирдах байгууллагын түвшинд иргэдийг төлөөлөн, өмгөөлөгч нарын дуу хоолойг хүргэж байна

2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр явагдсан орон нутгийн сонгуулийн аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд ... нарын 4 өмгөөлөгч нэр дэвшин өрсөлдсөнөөс өмгөөлөгч Д.Урансувд Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр, Өмгөөлөгч М.Энхтуяа Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчээр тус тус сонгогдон нутгийн өөрөө удирдах байгууллагын түвшинд иргэдийг төлөөлөн, өмгөөлөгчдийн дуу хоолойг хүргэх боллоо

ДОРНОД АЙМГИЙН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ЗӨВЛӨЛИЙН ТҮҮХЭН ЗАМНАЛ 1927 онд Хан Хэнтий аймгийн Баянтүмэн сумын шүүх нэртэйгээр байгуулагдаж, анхны шүүх хурлыг 1927 оны зургадугаар сарын 11-нд хийснээр Аймгийн шүүхийн үндэс тавигдаж, 1931 оны дөрөвдүгээр сарын 01-нд Дорнод аймаг байгуулагдахад аймгийн шүүх долоон орон тоотойгоор бие дааж байгуулагдсан түүхтэй 1931- 1938 он хүртэл орон тооны бус Өмгөөлөгчийн үүргийг Халхгол сумын харъяат аймгийн ардын гэгээрлийн хэлтсийн дарга, сургуулийн захирлаар ажиллаж байсан Жүрмэдийн Төмөр гүйцэтгэж гэмт хэрэг үйлдсэн этгээдийг өмгөөлөх, өмчийн хэрэгт шүүгдэгч нарын төрөл садангийн хүмүүсийн хүсэлтээр өргөдөл, бичиг, нэхэмжлэл, гомдол бичих хэлбэрээр ажиллаж байжээ БНМАУ-ын Сайд Нарын Зөвлөлийн 1952 оны 253 дугаар тогтоолоор улсын өмгөөлөх байгууллагын дүрмийн дагуу Дорнод аймгийн шүүхийн дэргэд “Хууль цаазны зөвлөгөө өгөх газар” байгуулагдаж, өмгөөлөгчөөр тэр үед цэргийн дарга байсан Маналын Дооцэрэн, Сандагийн Ёндон нар хууль зүйн зөвлөлгөө өгөх, өмгөөлөх үйл ажиллагааг явуулж байсан байна 1994 онд Монгол улсын шинэ Үндсэн хуулийн үзэл санаанд нийцсэн Өмгөөллийн тухай хууль батлагдаж өмгөөллийн байгууллага нь бүтэц зохион байгуулалтын шинэ хэлбэрт шилжин, өмгөөлөгчид “Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн үндсэн дээр бие даасан үйл ажиллагаа явуулахдаа аймаг, нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлд харъяалагдан ажиллах болсон

Зөвлөлийн гишүүд
буцах