Архангай аймаг дахь Өмгөөлөгчдийн Зөвлөл

АРХАНГАЙ АЙМГИЙН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ЗӨВЛӨЛИЙН ТАНИЛЦУУЛГА     Бидний зорилго: Шударга ёсыг эрхэмлэн, өмгөөллийн нэр хүндийг өндөрт өргөн, чадварлаг оролцоотойгоор үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг, сонирхлыг хуулийн хүрээнд хуулийн хүрээнд бүрэн хамгаалахыг төлөө ажиллана.     Аймгийн өмгөөлөлчдийн зөвлөл нь нийт 5 өмгөөлөгчийг эгнээндээ нэгтгэн үйл ажиллагаагаа явуулж байна. Зөвлөлийн дарга В.Удвал, өмгөөлөгч Р.Эрдэнэ-Очир, өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, Г.Энхбаяр, М.Алтанчимэг, Туслах ажилтан Б.Дуламжав, Б.Мөнхсарнай, Г.Ариунбаяр, Б.Долгор, Ш.Гунгаа нар ажиллаж байна. Манай зөвлөлд өмгөөлөгчийн нэр хүндийг өндөрт өргөн ажиллах чадварлаг өмгөөлөгчид ажиллаж, хүний эрхийг хамгаалах эрхэм үүргээ гүйцэтгэж байна.



ЗӨВЛӨЛИЙН ТҮҮХЭЭС:     1928 онд батлагдсан Өмгөөлөх байгууллагын анхны дүрмийн үндсэн дээр Архангай аймгийн шүүхийн дэргэд өмгөөлөгч Ц.Лхамжав, С.Чүлтэм нар 1928-1952 он хүртэл ажиллахдаа эрүү, иргэний хэрэгт холбогдочдод хууль, эрх зүй, заавар, дүрмүүдийн агуулгыг иргэдэд тайлбарлан таниулах, өргөдөл бичих, төлөөлөн заалдах /төлөөлөх/ зэрэг үүргийг биелүүлдэг байжээ. 1952 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 253-р тогтоолоор “Албан үйлдвэрийн газар ба ард иргэдэд хууль цаазны зөвлөгөө, туслалцаа үзүүлэх заавар” батлагдсанаар өмгөөлөгчид нь эрүү, иргэний хэрэгт өмгөөлөгчөөр оролцохоос гадна ард иргэдэд эрхийн гол гол салбаруудаар мэргэжлийн зөвлөгөө өгч ажилладаг байсан байна.     1964-1976 он хүртэл хугацаанд Т.Содномдаржаа, О.Мила, Д.Ганжуур, Р.Эрдэнэ-Очир нар ажиллаж байжээ. 1977 оноос аймгийн шүүхээс тусгаарлагдан биеэ даасан хуулийн этгээдийн эрхтэй болж өдөр тутмын үйл ажиллагааг Монголын Өмгөөлөгчдийн коллегийн Тэргүүлэгчдийн тогтоолоор томилогдсон эрхлэгч удирдах болсон байна. 1977-1986 онуудад хууль зүйн зөвлөгөө өгөх газрын эрхлэгчээр Н.Ванчинсүрэн, Д.Лхагвасүрэн нар ажиллаж байжээ.     Ардын хувьсгалын анхны жилүүдээс эхлэн Архангай аймгийн шүүхийн дэргэд шүүгдэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах шүүн таслах ажиллагаанд ганцхан өмгөөлөгч ажиллаж байсан бол 1988 оны байдлаар Хууль зүйн зөвлөгөө өгөх газар нь биеэ даасан байгууллага болон хөгжиж хууль зүйн дээд, дунд боловсролтой боловсон хүчнээр хангагдаж эрхлэгч, өмгөөлөгч, бичээч гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байжээ. Ингээд 1986 оноос хойш Бямбасүрэн Хууль зүйн зөвлөгөө өгөх газрын эрхлэгчээр 1993 оныг хүртэл ажиллаж байгаад Р.Эрдэнэ-Очир тус газрын эрхлэгчээр ажиллах болжээ.     Хууль зүйн зөвлөгөө өгөх газар гэсэн нэр нь 1987 оноос Архангай аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөл болсон байна. Архангай аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн даргаар Н.Бямбасүрэн, П.Содномпил нар нь 1993 он хүртэл ажиллаж байгаад 1993 оноос 2012 оныг хүртэл Р.Эрдэнэ-Очир, 2012 оны 11 дүгээр сараас В.Удвал тус Зөвлөлийн даргаар томилогдон ажиллаж байна.

Зөвлөлийн гишүүд
буцах