Баянхонгор аймаг дахь Өмгөөлөгчдийн Зөвлөл

БАЯНХОНГОР АЙМГИЙН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ЗӨВЛӨЛИЙН ТАНИЛЦУУЛГА     Монголын өмгөөлөх байгууллага нь БНМАУ-ын Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн 1928 оны 06 сарын 27 ны өдрийн 70 тоот тогтоолоор өмгөөллийн үйл ажиллагааг эрхлэн хариуцсан олон ардад тусламж үзүүлэх бүлгэмийн дүрэмийг баталснаар “Шүүн таслах тухай олон ардад тусламж үзүүлэх бүлгэм” нэртэйгээр анхлан байгуулагдсан.     Ийнхүү өмгөөлөх байгууллагуудын үйл ажиллагааг гүйцэтгэх орон нутаг дахь салбарууд байгууллагдаж эхэлснээр Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөл нь 1956 онд аймгийн шүүхийн дэргэд орон тооны нэг, орон тооны бус хоер өмгөөлөгчтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.      Эдүгээ 57 дахь жилдээ иргэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Тус зөвлөлийн анхны өмгөөлөгчөөр Б.Жамьянпэрэнлэй, орон тооны бус өмгөөлөгчөөр Ж.Дагва, З.Ширзана, нар ажиллаж байсан ба анхны мэргэжилтэн өмгөөлөгчөөр Ш.Батаа 1964 онд томилогдон ажилласан байна. Энэ хугацаанд Г.Дашравшаа, Р.Дэмбэрэл, Л.Бумцэнд, Б.Гэрэлмаа, Л.Бор, Ж.Ихбаяр, Д.Уранчимэг, Б.Батбаатар, С.Мягмарсүрэн, Ш.Михай, Г.Сурмайжав, Д.Адилбиш, Д.Цогжавхлан зэрэг өмгөөлөгчид ажиллаж байжээ.     Одоо тус өмгөөлөгчдийн зөвлөлийн даргаар Г.Доржготов нь 2010.04.01 ээс эхлэн ажиллаж байгаа ба өмгөөлөгч Ц.Баярмаа \2008оноос\, Ц.Мөнхтуул, Г.Дуламсүрэн, Б.Ганболд, Г.Доржготов, Н.Баасанбат \2010оноос\, Р.Уранцэцэг\2012 оноос\, Х.Мөнхбаатар, Ц.Мөнгөндавалгаа, П.Өлзийбаяр \2013 оны 1 сараас эхлэн\нар иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч өмгөөллийн үйлчилгээ эрхлэн ажиллаж байна.



ЗӨВЛӨЛИЙН ТҮҮХЭЭС     Монголын өмгөөлөх байгууллага нь БНМАУ-ын Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн 1928 оны 06 сарын 27 ны өдрийн 70 тоот тогтоолоор өмгөөллийн үйл ажиллагааг эрхлэн хариуцсан олон ардад тусламж үзүүлэх бүлгэмийн дүрэмийг баталснаар “Шүүн таслах тухай олон ардад тусламж үзүүлэх бүлгэм” нэртэйгээр анхлан байгуулагдсан.     Ийнхүү өмгөөлөх байгууллагуудын үйл ажиллагааг гүйцэтгэх орон нутаг дахь салбарууд байгууллагдаж эхэлснээр Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөл нь 1956 онд аймгийн шүүхийн дэргэд орон тооны нэг, орон тооны бус хоер өмгөөлөгчтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.      Эдүгээ 57 дахь жилдээ иргэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Тус зөвлөлийн анхны өмгөөлөгчөөр Б.Жамьянпэрэнлэй, орон тооны бус өмгөөлөгчөөр Ж.Дагва, З.Ширзана, нар ажиллаж байсан ба анхны мэргэжилтэн өмгөөлөгчөөр Ш.Батаа 1964 онд томилогдон ажилласан байна. Энэ хугацаанд Г.Дашравшаа, Р.Дэмбэрэл, Л.Бумцэнд, Б.Гэрэлмаа, Л.Бор, Ж.Ихбаяр, Д.Уранчимэг, Б.Батбаатар, С.Мягмарсүрэн, Ш.Михай, Г.Сурмайжав, Д.Адилбиш, Д.Цогжавхлан зэрэг өмгөөлөгчид ажиллаж байжээ.

Зөвлөлийн гишүүд
буцах