Эрхэм зорилго зорилт

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Эрхэм зорилго

  • хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх болон шударга ёсыг эрхэмлэн дээдлэх
  • өмгөөлөгчийн үйл ажиллагааны бие даасан, өмгөөлөгчийн хараат ус байдлыг хангах, бэхжүүлэх
  • өмгөөлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлж, хамгаалахыг эрхэм зорилго болгон ажиллана

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо нь эрхэм зорилгынхоо хүрээнд дараах үйл ажиллагааг явуулна

  • хүний эрхийг хамгаалах, иргэд мэргэжлийн хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх
  • Монгол Улсад хууль дээдлэх болон шударга ёсны зарчим хэрэгжихэд шаардлагатай дэмжлэг үзүүлэх
  • өмгөөлөгчийн мэргэжлийн бие даасан үйл ажиллагааг дэмжиж, түүнийг бэхжүүлэхэд туслах
  • өмгөөлөгчийн мэргэжил, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд туслалцаа үзүүлэх
  • өмгөөлөгчийн хараат бус байдлын баталгааг хангуулах, хараат бус байдал нь алдагдахаас хамгаалах
  • өмгөөлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах чиглэлээр олон талт үйл ажиллагаа зохион байгуулах
  • өмгөөлөгч, хуульчийн ёс зүйг төлөвшүүлэхэд туслалцаа үзүүлэх
2014-05-03
буцах