Мэдээ мэдээлэл

МӨХ-ний нэрэмжит спортын тэмцээн амжилттай боллоо


2014.11.01. МӨХ-ны нэрэмжит гишүүн хуульч, өмгөөлөгчдийн дунд зохион байгуулсан сагс, гар бөмбөгийн тэмцээн Монгени цогцолбор сургуулийн спорт зааланд болов. Нээлтийн үйл ажиллагаанд МӨХ-ны ерөнхийлөгч Б.Ганбаатар, дэд ерөнхийлөгч Ж.Батзоригт, МӨХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч, өмгөөлөгч Л.Мөнхсайхан, Орхон аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Д.Оюунчимэг нар баг тамирчдад амжилт хүслээ. Тэмцээнд “МӨХ-ны ажлын албаны баг”, “Монгол элч Консалтинг” ХХН, “Монгол өмгөөлөгч” ХХН, Өмгөөлөгчдийн “Оргил”, “Хакаси” баг, “Орхон аймгийн зөвлөл”-ийн нийт 6 багийн 60 гаруй баг тамирчид өрсөлдөж, авхаалж самбаагаа сорив. Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд хуульч, өмгөөлөгч Т.Ганболд ахлагчтай “Оргил” баг түрүүлж, Цом, өргөмжлөл, алтан медалийн эзэд болов. Хуульч, өмгөөлөгч П.Цолмонбаатар ахлагчтай “Хакаси” баг 2-р байр, хуульч, өмгөөлөгч Т.Энхбулгантамир ахлагчтай “Монгол өмгөөлөгч” баг 3-р байр эзэлжээ. Шилдэг тоглогчоор МӨХ-ны гишүүн хуульч, өмгөөлөгч Т.Ганболд шалгарчээ. Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд хуульч, өмгөөлөгч Г.Цацрал ахлагтай “Хакаси” багийнхан тэргүүн байр, хуульч, өмгөөлөгч Д.Цэндсүрэн ахлагчтай “Оргил” баг дэд байр, хуульч, өмгөөлөгч Т.Энхбулгантамир ахлагчтай “Монгол өмгөөлөгч” баг 3-р байрт тус тус оров. Сагсан бөмбөгийн шилдэг эмэгтэй тоглогчоор хуульч, өмгөөлөгч Г.Цацрал шалгарав. Гар бөмбөгийн тэмцээний холимог төрөлд 6 багийн 50 шахам баг, тамирчид оролцов. Өмгөөлөгчдийн “Оргил” багийн тамирчид 1-р байрт шалгарч, удаах байруудад “Монгол өмгөөлөгч” ХХН-ийн баг, хуульч, өмгөөлөгч Н.Батбаяр ахлагчтай Орхон аймгийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн баг тамирчид тус тус оржээ. Шилдэг тоглогчоор Б.Батжаргал шалгарав. Энэ удаагийн спорт тэмцээнийг Монгени цогцолбор сургууль, Өмгөөллийн Элч ХХН-ийн захирал Б.Энхтүвшин, “Цэц” ХХН-ийн захирал М.Одонхүү нар ивээн тэтгэсэнд МӨХ-ний нийт гишүүдийн нэрийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.  

 

2014-11-03
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах