Мэдээ мэдээлэл

Өмгөөлөгчдөд шагналын хур буулаа

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо нь 1200-аад хуульч өмгөөлөгчдийн эгнээндээ нэгтгэж, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын төлөө хүчин зүтгэж ирсэн олон жилийн түүхт уламжлалтай, нэр төртэй нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага билээ. Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Тэнхимд 2014 оны 12-р сарын 21-нд зохиогдсон шинэ жилийн баярын арга хэмжээнд МӨХ-ны ерөнхийлөгч Б.Ганбаатар, МӨХ-ны дэд ерөнхийлөгч бөгөөд НӨЗ-ийн дарга Ж.Батзоригт, Удирдах Зөвлөлийн гишүүн, хуульч, өмгөөлөгч Г.Оюунцэцэг, Х.Цогтсайхан, З.Сүхбаатар, Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөл болон Дархан-Уул аймгийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн 200 гаруй хуульч өмгөөлөгчид оролцсон байна. Шинэ жилийн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласныг нь үнэлж, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны "Тэргүүний өмгөөлөгч" цол тэмдгээр хуульч, өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, Ч.Эрдэнэ-Очир, Н.Мандах, Л.Азжаргал, Ж.Ариунаа, Б.Туул, Б.Ганболд, З.Хүрэлсүх, О.Батхуяг нарыг, "Өмгөөлөгчийн алдар" алтан медалиар НӨЗ-ийн хуульч, өмгөөлөгч Д.Батбаяр, А.Ган-Эрдэнэ, Д.Дэлгэрцэцэг, С.Цацралтуяа, Б.Цолмон-Эрдэнэ, П.Еркебулан, Дархан-Уул аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн хуульч, өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарыг, "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан" цолоор хуульч, өмгөөлөгч С.Батжаргал, С.Дондов, Д.Өлзийхүү, Д.Наранбулаг, Н.Дуламсүрэн нарыг, Хууль зүйн яамны "Хүндэт жуух"-аар Л.Данзанноров, Б.Хишигбаатар нарыг тус тус шагнагдсан байна. Улаанбаатар хотын "Хүндэт тэмдэг"-ээр МӨХ-ны дэд ерөнхийлөгч Ж.Батзоригт, "Нийслэлийн тэргүүний ажилтан" цол тэмдгээр МӨХ-ны үйлчлэгч Г.Сайханцэцэг, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан" цол тэмдгээр МӨХ-ны "Өмгөөлөгч" сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга М.Эрдэнэчимэг, Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын "Хүндэт тэмдэг"-ээр МӨХ-ны гишүүн, хуульч, өмгөөлөгч З.Ариунжаргал, Баянгол дүүргийн Иргэдийн хурлын "Өргөмжлөл"-өөр хуульч, өмгөөлөгч Г.Мөнхцэцэг нар шагнагдсан байна.Шагналын хурын түүчээ цааш үргэлжилж, Монголын Залуучуудын Холбооны "Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч" цол тэмдгээр Р.Оюунцэцэг, Г.Хандсүрэн, Д.Батжаргал нарыг, "Хөдөлмөрийн алдар" алтан медалиар  Э.Ганхөлөгийг, "Тэргүүний залуу" цол тэмдгээр Э.Гэрэл, "Тэргүүний залуу хуульч" цол тэмдгээр Г.Цацрал нарыг шагнаж урамшуулсан байна.  
2014-12-25
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах