Мэдээ мэдээлэл

Төрийн дээд одон медалиар өмгөөлөгчид шагнагдлаа

Шинэ оны босгон дээр Төрийн дээд одон медалиар шагнагдсан хуульч, өмгөөлөгч нараа 2014 оны 12-р сарын 23-нд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, дэд ерөнхийлөгч Ж.Батзоригт, Удирдах Зөвлөлийн гишүүн, хуульч, өмгөөлөгч Г.Оюунцэцэг нар хүлээн авч,  хүндэтгэл үзүүлэв. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох ариун үйлсэд гар бие оролцож явдаг, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн 7 өмгөөлөгчид 2014 оныг амжилт бүтээлээр дүүрэн өнгөрүүлж, шинэ оноо угтаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"-гоор эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, үр бүтээлтэй ажилласан ахмад хуульч, өмгөөлөгч Төгсжаргалын Эрдэнэчимэгийг, Төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Дашдаваагийн Даваа, Чойжилын Энхтөвшин, Алтангэрэлийн Нацагдорж, Цэдэнсодномын Батбэх, Төв аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Содовын Сувдмаа нарыг, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Хүрлээгийн Цогтсайханыг тус тус шагнагдлаа. Шагнал гардсан хуульч өмгөөлөгч нартаа шинэ оны мэндийг хүргэе.
2014-12-26
ЗУРГИЙН ЦОМОГ
Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан өмгөөлөгчид Монголын Өмгөөлөгчдийн Холбооны удирдлагуудын хамт.
Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Д.Даваа, А.Нацагдорж нар МӨХ-ны ерөнхийлөгч Б.Ганбаатарын хамт.
Хуульч, өмгөөлөгч Ч.Энхтөвшин шагналаа гардаж байгаа нь.
Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч А.Нацагдорж "Алтан гадас" одонгоор шагнуулав.
Хуульч, өмгөөлөгч Д.Даваад "Алтан гадас" одон гардуулж байгаа нь.
Төв аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч С.Сувдмаа МӨХ-ны ерөнхийлөгч Б.Ганбаатараас шагналаа гардаж байгаа нь.
МӨХ-ны УЗ-ийн гишүүн, хуульч, өмгөөлөгч Х.Цогтсайхан шагналаа гардаж байгаа нь.
Өмгөөлөгч Т.Эрдэнэчимэг МӨХ-ны удирдлагуудын хамт шагналаа гардсны дараахан.
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон хүртсэн ахмад өмгөөлөгч Т.Эрдэнэчимэг, ахмад өмгөөлөгч Юмжирмаа нар.
хуульч, өмгөөлөгч Ч.Энхтөвшин МӨХ-ны дэд ерөнхийлөгч Ж.Батзоригтын хамт.
буцах