Мэдээ мэдээлэл

Үндсэн хуулийн өдрөөр МӨХ-ны гишүүн хуульч, өмгөөлөгч Р.Очирбалын илтгэл гуравдугаар байр эзэллээ

Жил бүрийн 1-р сарын 8-ны өдрийг Монгол Улсын Үндсэн Хуулийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ. 2015 оны 1-р сарын 8-нд зохион байгуулсан ёслолын арга хэмжээнд Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар урилгаар оролцлоо. Үндсэн хуулийн цэцийн ордонд болсон ёслолын ажиллагааг нээж МУ-ын Үндсэн хуулийн цэцийн дарга, академич Ж.Амарсанаа үг хэлэв. Үндсэн хуулийн цэцээс зарласан эсээ-сэдэмж бичлэгийн уралдааанд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Рагчаагийн Очирбалын "Ирээдүйн хойчийн эрх ба үндсэн хууль" сэдвээр тавьсан илтгэл 3-р байр эзэлсэн байна. Тэрээр үндсэн хуулийн сэдвээр эсээ-сэдэмж дагнан бичдэг манай туршлагатай хуульч, өмгөөлөгч юм.
2015-01-08
ЗУРГИЙН ЦОМОГ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч,өмгөөлөгч Р.Очирбал илтгэл тавьж байгаа нь.
буцах