Мэдээ мэдээлэл

СПОРТЫН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

           Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нэрэмжит Спортын тэмцээн 2017.11.01-04-ний өдрүүдэд спортын 6 төрлөөр зохион байгуулагдаж, аваргуудаа тодрууллаа.

         11.01-ний өдөр Спортын тэмцээн шатрын төрлөөр эхэлж, тэргүүн байрт хуульч, өмгөөлөгч Б.Дамба, дэд байрт хуульч, өмгөөлөгч Ч.Булган, гутгаар байрт хуульч, өмгөөлөгч Б.Оюу-Эрдэнэ нар тус тус шалгарч амжилт гаргажээ.

        11.02-ны өдөр Снүүкер билльярдын тэмцээнээр үргэлжилж, эрэгтэй төрлийн тэргүүн байрт хуульч, өмгөөлөгч Э.Ганхөлөг шалгарч нэг цохиураар 54 оноо авч амжилт гаргасан байна. Дэд байрт Монголын Өмгөөлөгчдийн Холбооны туслах ажилтан С.Мөнхтөр, гутгаар байрт Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Г.Өлзийсайхан нар тус тус шалгарлаа. Эмэгтэй төрөлд тэргүүн байрт хуульч, өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс, дэд байрт хуульч, өмгөөлөгч Д.Амармөнх, гутгаар байрт хуульч, өмгөөлөгч Б.Гүнтэвчимэг нар тус тус шалгарсан байна.

          11.03-ны өдөр  футзал болон ширээний теннисний тэмцээн зохион байгуулагдаж, ширээний теннисний тэмцээнд эрэгтэй 11, эмэгтэй 7 өмгөөлөгч оролцсоноос эрэгтэй төрлийн тэргүүн байрыг Төв аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга А.Мөнхтулга, дэд байрыг хуульч, өмгөөлөгч Л.Баасанжав, гутгаар байрыг Архангай аймгийн өмгөөлөгчийн туслах Б.Жамсрандорж нар тус тус эзэллээ. Харин эмэгтэй төрлийн тэргүүн байрыг хуульч, өмгөөлөгч Д.Одонтунгалаг, дэд байрыг Орхон аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, гутгаар байрыг Архангай аймаг дахь Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Б.Эрдэнэсувд нар тус тус эзэлсэн байна. Мини хөлбөмбөгийн төрөлд С.Тунбаяр ахлагчтай “IUS partners” тэргүүн байр эзэлсэн бол Д.Алтансүх ахлагчтай “Бүхэл Эфси” баг, М.Ариунболд ахлагчтай “Веритас” багууд тус тус удаалжээ. Хөлбөмбөгийн төрөлд “IUS partners” багийн ахлагч, өмгөөлөгч С.Тунбаяр шилдэг довтлогчоор шалгарчээ.

        11.04-ний өдөр cагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээн “Монгени” цогцолбор сургуулийн спорт заалд зохион байгуулагдаж, эрэгтэй, эмэгтэй, холимог нийт 26 багийн 170 гаруй баг тамирчид авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд П.Цолмонбаатар ахлагчтай “Легал Майнд” баг тэргүүлж бусдыгаа хошуулчилсан бол дэд байрт Д.Очирдорж ахлагчтай “Асион”, гутгаар байрт Б.Баясгалан ахлагчтай “Advocate consulting” багууд тус тус шалгарсан юм. Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд С.Цацралтуяа ахлагчтай “Оранж” баг тэргүүлж, Д.Эрдэнэтөгс ахлагчтай “Төгс”, Г.Гантуяа ахлагчтай “Монголын Өмгөөлөгчдийн Холбоо” багууд тус тус удаалав. Сагсан бөмбөгийн шилдэг эрэгтэй тоглогчоор “Асион” багийн тамирчин, өмгөөлөгчийн туслах С.Батбаяр шалгарсан бол шилдэг эмэгтэй тоглогчоор "Оранж" багийн тамирчин, өмгөөлөгч н.Одбаяр нар тус тус шалгарчээ. Гар бөмбөгийн тэмцээний тэргүүн байрт “Ананд адвокатс”, дэд байрт “Оранж”, гутгаар байрт “Архангай аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөл” багууд тус тус шалгарчээ. Гар бөмбөгийн төрөлд Орхон аймгийн өмгөөлөгчийн туслах С.Энхбаяр шилдэг довтлогчоор шалгарч, “Ананд адвокатс” багийн тамирчин, өмгөөлөгч Н.Хишигзаяа шилдэг холбогчоор тус тус шалгарсан байна.

            Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нэрэмжит Спортын тэмцээнийг ивээн тэтгэж оролцсон Монгени Цогцолбор сургуульд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нийт гишүүдийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2017-11-06
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах