Мэдээ мэдээлэл

Хуулийн төв байгууллагуудын "Спортын их наадам-2017" тэмцээн маргааш эхэлнэ

2017.11.22. Бүгд Найрамдах улс тунхагласны 93 жилийн ойг тохиолдуулан Хуулийн төв байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Цомын төлөөх "Спортын их наадам-2017" тэмцээн 2017.11.23-25-ны өдрүүдэд зохиогдох бөгөөд энэ жилийн тэмцээнийг ХЗДХЯам зохион байгуулах юм. Тус тэмцээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Хууль зүй дотоод хэргийн яам, Үндсэн хуулийн цэцийн тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл,Улсын ерөнхий прокурор, УИХ-ын Тамгын газар, Монголын Хуульчдын Холбоо, МҮХАҮТ-ийн дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг 10 хуулийн байгууллагын ажилтнууд оролцоно. Спортын тэмцээн шатар, ширээний теннис, боулинг, сагсан бөмбөг, гар бөмбөг гэсэн спортын 5 төрлөөр явагдах бөгөөд дараах газруудад тус тус зохион байгуулагдана. Тухайлбал:

1. Шатрын тэмцээн 2017 оны 11-р сарын 23-ны өдөр 12:00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хурлын заалд /жич: 7 давхарт/;

2. Ширээний теннисний тэмцээн 2017 оны 11-р сарын 23-ны өдөр 12:00 цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хурлын заалд /жич: 8 давхарт/;

3. Боулингийн тэмцээн 2017 оны 11-р сарын 23-ны өдөр 18:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Park House;

4. Сагсан бөмбөгийн тэмцээн 2017 оны 11-р сарын 24-ны өдөр 09:00 цагт Хил хамгаалах ерөнхий газрын Спорт заалд;

5. Гар бөмбөгийн тэмцээний Эрэгтэй төрөл 2017 оны 11-р сарын 25-ны өдөр 09:00 цагт Хил хамгаалах ерөнхий газарт болон Эмэгтэй төрөл Их засаг олон улсын их сургуулийн спорт заалд тус тус болох юм.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны баг тамирчид Хуулийн төв байгууллагуудын дунд зохиогддог Спортын наадамд 3 жил дараалан түрүүлж “Үүрд хадгалах цомын эзэд” болж, “Спортын их наадам-2015, 2016” онуудад тус тус аваргаар тодорч, Шилжин явах цомын эзэд болж байсан билээ.

Энэ удаагийн "Спортын их наадам-2017" тэмцээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбоог төлөөлөн оролцох баг тамирчиддаа хандив өргөж, ивээн тэтгэсэн хуулийн нөхөрлөл, өмгөөлөгчдийн дурдвал:

  1. Ерөнхий ивээн тэтгэгчээр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Д.Мөнхжаргал;
  2. Өмгөөллийн "Адвокат консалтинг" ХХН;
  3. Өмгөөллийн "Монгол өмгөөлөгч" ХХН;
  4. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар;
  5. Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Ж.Батзоригт;
  6. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Оюу-Эрдэнэ;
  7. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Д.Бум-Аюуш;
  8. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Д.Очирдорж нар оролцож байгааг дуулгахад таатай байна.

2017 оны 11-р сарын 23-25-ны өдрүүдэд зохиогдох "Спортын их наадам-2017" тэмцээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны баг тамирчиддаа хөгжөөн дэмжиж оролцохыг нийт гишүүн хуульч, өмгөөлөгчиддөө уриалж байна.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

"Өмгөөлөгч" сэтгүүл

2017-11-22
буцах