Мэдээ мэдээлэл

Өмгөөлөгчдийн шинэ жил боллоо

2016.12.22. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны “Өмгөөлөгчдийн шинэ жил” баярын арга хэмжээ 2017 оны 12-р сарын 20-ны өдөр “Corporate hotel and Convention centre”-зохион байгуулагдаж, хуульч өмгөөлөгчдөд шагналын хур буусан, сонин содон үйл явдлаар дүүрэн болж өнгөрлөө. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох үйлсэд хувь нэмрээ оруулж яваа мэргэжил нэгтнүүддээ хандаж, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар үг хэлж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргахыг хүслээ.

Шинэ жилийн баярын цэнгүүнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид, Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат, Монголын Хуульчдын Холбооны ерөнхийлөгч Ж.Хунан, Тамгын газрын дарга Б.Ганболд, Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Ж.Батзоригт, Удирдах зөвлөлийн гишүүн Б.Гансүх, Д.Цэндсүрэн,Б.Оюу-Эрдэнэ, Ахмадын Хорооны дарга Я.Нямжав болон Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөл болон Төв, Сэлэнгэ, Орхон аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн нийт 250 орчим хуульч, өмгөөлөгчид оролцож, баяраа хамтдаа тэмдэглэлээ.

Цэнгүүний үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Оны шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа болж,

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны “ОНЫ ЭНЭРЭНГҮЙ ӨМГӨӨЛӨГЧ”-өөр Иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, идэвхтэй оролцсон Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн өмгөөлөгч Л.Баярт,

“ОНЫ ШИЛДЭГ ТАМИРЧИН”-аар  Шинкиокушинкай Каратегийн FULL CONTACT төрлийн тэмцээний аварга, Монголын  Шинкиокушинкай Каратегийн 6КЮ шар бүсийн зэрэг хангаж, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нэрэмжит сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд гутгаар байр, хүрэл медаль, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нэрэмжит Снүүкер бильярдын эмэгтэй төрөлд түрүүлж, “K1 OPEN” кикбоксийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс,

“ОНЫ ШИЛДЭГ ХАНДИВЛАГЧ”-аар Монголын Өмгөөлөгчдийн Холбооноосзохион байгуулсан Монгол-Оросын Өмгөөлөгчдийн спортыних наадам 2017, Ахмадын баяр, Шинэ жилийн арга хэмжээ, Ч.Энхээ өмгөөлөгчид туслалцаа үзүүлэх арга хэмжээнүүдэд хандив өргөсөн Нийслэлийн зөвлөлийн өмгөөлөгч М.Цэндсүрэн,

“ОНЫ ШИЛДЭГ НӨХӨРЛӨЛ”-өөр Өмгөөллийн “Алтан зөвлөх” ХХН,

“ОНЫ ШИЛДЭГ ӨМГӨӨЛӨГЧ”-өөр Дорнод аймгийн Өмгөөлөгчдийн Зөвлөл нь 2016 онд ажил хөдөлмөр, бүтээлч үйлсээрээ манлайлж, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 21 аймгийн зөвлөлүүдээс 1-р байр эзэлсэн бөгөөд 2017.11.29-нд Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэм хорын хохирол 179.1 сая төгрөгийг гаргуулж, 2017.11.30-нд Дорнод аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 215 тоот цагаатгах тогтоол, 2017 онд  нийт 3 эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээж, хууль ёсны эрх ашгийг хамгаалан мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж ажилласныг нь үнэлж, Дорнод аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга З.Нямсүрэн нар тус тус шалгарч, 2017 онд ажил үйлс, амжилт бүтээлээрээ бусдыгаа манлайлж ийнхүү хошуучиллаа.

Цэнгүүнийн үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатарын урилгаар “Чингис хаан одонт”, МУГЖ дуучин Г.Ариунбаатар хүрэлцэн ирж, өмгөөлөгчдөд зориулж, ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Шинэ жилийн баярыг тохиолдуулан хууль зүйн салбарт он удаан жил үр бүтээлтэй ажиллаж, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйлсийн төлөө бие сэтгэлээ зориулан тууштай зүтгэсэн хувь нэмрийг нь үнэлж, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны “Хүндэт тэмдэг”-ээр Нийслэлийн Өмгөөлөгчдийн Холбооны өмгөөлөгч Ц.Алтанзаяа, Өмгөөллийн “LB партнерс” ХХН-ийн өмгөөлөгч Лим Тэ Сү, Сэлэнгэ аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Р.Атарцэцэг нарыг, “Тэргүүний өмгөөлөгч” цол тэмдгээр Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Ш.Баасанжав, Т.Ганболд, Д.Мөнхжаргал, Д.Нэргүй, Б.Уранчимэг, Л.Баасанжав нарыг, “Өмгөөлөгчийн алдар” алтан медалиар өмгөөлөгч Ц.Мөнхжаргал, С.Батбуян, Р.Булгамаа, Б.Буянт, Д.Бурмаа, Б.Дамба, Д.Намжилмаа, Т.Одгал, Б.Өлзийбаяр нарыг тус тус шагнажээ.

Монголын Хуульчдын Холбооны Ерөнхийлөгчийн 2017 оны 12-р сарын 20-ны тушаалаар “Хүндэт тэмдэг”-ээр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, М.Баасанбат, Л.Цэндоо нар шагнагдсан бөгөөд Монголын Хуульчдын Холбооны ерөнхийлөгч Ж.Хунан гардуулжээ. МСНЭ-ийн ерөнхийлөгчийн 2017 оны 12-р сарын 20-ны өдрийн №04 тоот тушаалаар МСНЭ-ийн дээд шагнал “Хүндэт тэмдэг”-ээр “Өмгөөлөгч” сэтгүүлийн Хариуцлагатай нарийн бичгийн дарга М.Эрдэнэчимэгийг шагнасан бөгөөд МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид тус тус шагналыг гардуулсан юм.

Нийслэл хотыг хөгжүүлэх үйл хэрэгт амжилт гаргасныг үнэлж, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн “Жуух бичиг”-ээр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны “Өмгөөлөгч” сэтгүүлийн Хариуцлагатай нарийн бичгийн дарга М.Эрдэнэчимэг, туслах Г.Гантуяа нарыг, Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний залуу хуульч” цол тэмдгээр Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн өмгөөлөгч Л.Батцэцэг, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Гадаад харилцааны менежер Ц.Галтаа нарыг, “Хөдөлмөрийн алдар” алтан медалиар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны мэргэжилтэн Б.Гомбодорж нарыг тус тус шагнажээ.

Өвлийн өвгөний бэлгээр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн ахмад өмгөөлөгч Б.Цэрэндолгор, өмгөөлөгч Н.Баярсайхан, Г.Нандинцэцэг, Г.Хишигсүрэн, Э.Гантуяа, П.Цолмонбаатар, Төв аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч С.Сувдмаа, Орхон аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Б.Хулан, “Өмгөөлөгч” сэтгүүлийн сэтгүүлч З.Өлзийдарь, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны мэргэжилтэн Б.Гомбодорж нар бэлэг гардаж авчээ.  

Түмэн олны төлөө цаг наргүй зүтгэдэг Өмгөөлөгчдийн шинэ жилийн баярын цэнгүүн дуу хуур, баяр хөгжөөн, шагналын хур буусан гээд олон сайхан үйл явдал болж ийнхүү өндөрлөлөө. Шинэ жилийн баярын үеэр азтан тодруулах үйл ажиллагаа, 24 каратын цагаан алтан бүрмэл “Хуулийн бурхан Фемида” дуудлага худалдаа, өмгөөлөгчдийн бэлтгэсэн мэндчилгээ зэрэг олон сонирхолтой зүйлүүд хөтөлбөрт тусгагдсан байсан нь зочдыг хөгжөөж байлаа.

Дуудлага худалдаагаар 2018 онд болох Өмгөөлөх байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулан Өмгөөлөгчдийн холбооны байрны төлбөрийг төлөх “Уриалга” гаргасныг Удирдах зөвлөлийн гишүүн Б.Оюу-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсгийнхэн 24 каратын цагаан алтан бүрмэл “Хуулийн бурхан Фемида”-г үнэ хаялцан дуудаж, Өмгөөллийн “Монгол элч” ХХНөхөрлөл 7.000.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд орлого нь Өмгөөлөгчдийн Холбооны байрны хандив болж, орохоор боллоо.

Баярын үеэр “Үдшийн ханхүү, гүнж”-ийг тодруулсан бөгөөд “Үдшийн ханхүү”-гээр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Хяналтын зөвлөлийн гишүүн, Өмгөөллийн “Соёмбо легал партнерс” ХХН-ийн захирал Б.Баатарсайхан шалгарсан бол “Үдшийн гүнж”-ээр өмгөөлөгч Б.Бум-Аюуш нар шалгарч энэ үдшийн чимэг болсон юм.

Баярын цэнгүүнийг ивээн тэтгэж, хандив өргөж, хамтран ажилласан Өмгөөллийн “LB” ХХН, Өмгөөллийн "Хаш энд Маргад" ХХН, “Өмгөөлөгч” сэтгүүл, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч М.Цэндсүрэн, Ц.Мөнхжаргал, Л.Баасанжав нарт Монголын Өмгөөлөгчдийн Холбооны зүгээс сайн сайхан бүхнийг хүсэж, ажилд нь өндөр амжилтыг ерөөе.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

 

 

 

 

 

2017-12-25
буцах