Мэдээ мэдээлэл

Өмгөөлөгчид төрийн болон салбарын шагналаар шагнагдлаа

2017.12.29. Шинэ оны босгон дээр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Батзоригт, Удирдах зөвлөлийн гишүүн Г.Оюунцэцэг, Л.Шинэн, Д.Цэндсүрэн, Б.Оюу-Эрдэнэ нар төрийн болон салбарын шагналаар шагнагдсан өмгөөлөгчдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн шагналыг гардууллаа. Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 12-р сарын 22-ны өдрийн 87-р зарлигаар Төрийн шагнал "Алтан гадас" одонгоор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Л.Ононбаяр, Ц.Бат-Өлзий, Ч.Энхтүвшин, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар Өмгөөллийн "Монгол элч консалтинг" ХХН-ийн захирал, өмгөөлөгч К.Бауиржан нарыг тус тус шагнажээ.

          ХЗДХСайдын 2017 оны №А/305 тоот тушаалаар ХЗДХЯ-ны "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан" цол тэмдгээр Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн өмгөөлөгч Ш.Энхтөр, Булган аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Г.Эрдэнэчимэг, Орхон аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч М.Энхтуяа, Ю.Ганбат нарыг, ХЗДХЯ-ны "Хүндэт жуух бичиг"-ээр Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн өмгөөлөгч Д.Батнаран, Ча.Болдбаатар, Б.Оюу-Эрдэнэ, Архангай аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч М.Алтанчимэг нарыг тус тус шагнасан байна.

        Төрийн болон салбарын шагналаар шагнагдсан нийт хуульч, өмгөөлөгчиддөө хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2017-12-29
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах