Мэдээ мэдээлэл

МҮОНР-гийн мэдээллийн “Хурд” агентлагтай хамтран ажиллахаар болов

2018.01.04. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Ж.Батзоригт нар МҮОНР-гийн мэдээллийн “Хурд” агентлагийн сэтгүүлч н.Баасанжав, өмгөөлөгч Г.Батжавхлан нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, МҮОНР-ийн "Хурд" агентлаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар болсон юм. Санамж бичгийн хүрээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбоо үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойд зориулж, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчдийн талаар "Өмгөөлөгч" сэтгүүлд бичигдсэн хөрөг найрууллыг “радио хөрөг нэвтрүүлэг” болгон бэлтгэж, МҮОНРадиогийн алтан фондод мөнхлөн үлдээх зорилт тавин ажиллахаар болж, бэлтгэл ажлыг 2018 оны 2-р сарын 1-нээс эхлүүлэхээр боллоо.

              Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, 15-аас дээш жил өмгөөлөгчөөр ажилласан эрхэм өмгөөлөгчид та бүхэн хөрөг найрууллын номонд орох боломжтой бөгөөд 70126864, 88112045, 99768575 дугаарын утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу?

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо
“Өмгөөлөгч” сэтгүүл

2018-01-04
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах