Мэдээ мэдээлэл

Өмгөөлөх байгууллагаас 4 дэх гавьяат хуульч төрлөө

2018.01.08. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар 2017.12.30-ны өдөр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Ц.Цэрэнжээ Монгол Улсын гавьяат хуульч цолоор шагнагдлаа. Энэ нь Өмгөөлөх байгууллагаас төрж буй 4 дэх гавьяат хуульч болж байгаагаараа онцлог юм. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэд ерөнхийлөгч бөгөөд Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Ж.Батзоригт, Удирдах зөвлөлийн гишүүн Д.Цэндсүрэн, нягтлан бодогч Ш.Эрдэнэбилэг нар гавьяат хуульч Ц.Цэрэнжээд баяр хүргэж, хүндэтгэл үзүүлснийг “Өмгөөлөгч” сэтгүүл дамжуулж байна.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

 

 

2018-01-08
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах