Мэдээ мэдээлэл

Радио зайн сургалтаар иргэдэд хууль, эрх зүйн боловсрол олгоно

2018.01.09. Монголын Өмгөөлөгчдийн Ерөнхийлөгч Б.Ганбаатар, Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Ж.Батзоригт, “Өмгөөлөгч” сэтгүүлийн Хариуцлагатай нарийн бичгийн дарга М.Эрдэнэчимэг нар МҮОНРадиогийн захирал Б.Баярсайхантай уулзав. Уулзалтын үеэр Өмгөөлөх байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулан 2018 оны 2-р сараас эхлэн МҮОНРадиогоор радио хөрөг нэвтрүүлэг болон иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор хууль, эрх зүйн чиглэлийн радио зайн сургалт явуулах зэрэг хэд хэдэн чиглэлээр хамтарч ажиллахаар боллоо. Радио нэвтрүүлэг нь нийгэмд хамгийн хүртээмжтэй сэтгүүл зүйн төрөл жанр болохынхоо хувьд иргэдэд хууль, эрх зүйн боловсрол олгох зорилготой бөгөөд хуульч, өмгөөлөгчдийн нийгэмд хүлээсэн үүргээ биелүүлэх томоохон орон зай болох юм. Иймд радио нэвтрүүлэгт оролцох сонирхолтой, хөдөлмөрийн эрх зүй, нийгмийн халамж, тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэнд, гэр бүлийн чиглэлээр ажилладаг өмгөөлөгч, өмгөөллийн нөхөрлөлүүд 7012-6864 дугаарт холбогдож бүртгүүлнэ үү.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2018-01-09
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах