Мэдээ мэдээлэл

Хандив өргөхийг уриалж байна

2018.01.29. Монголын Өмгөөлөгчдийн Холбоо Шар Нохой жилийн сар шинийн баярыг угтан Өмгөөлөх байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмад өмгөөлөгчдийг 2018 оны 02-р сарын 02-ны өдөр “Decor” ресторанд хүлээн авч, хүндэтгэл үзүүлэхээр боллоо. Ахмад өмгөөлөгчдөө хүлээн авах хүндэтгэлийн арга хэмжээг ивээн тэтгэж, Өмгөөллийн “Эксперт консалтинг” ХХН-ийн захирал Б.Энхдалай, “Алтан зөвлөх” ХХН-ийн хамт олон, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч, Ш.Мягмарцэрэн, Ц.Бат-Өлзий, Ч.Жадамба, Б.Бадамжаргал, Д.Амармөнх, Б.Гүнтэвчимэг, М.Хатанзориг, өмгөөлөгчийн туслах В.Арслан нар одоогийн байдлаар хандив өргөөд байна. Эрхэм хуульч, өмгөөлөгч та бүхэн ахмад өмгөөлөгчдөд хүндэтгэл үзүүлж, тус арга хэмжээг ивээн тэтгэж хандив өргөхийг хүсвэл 7012-6862 дугаарт холбогдоно уу.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөл

 

2018-01-29
буцах