Мэдээ мэдээлэл

“МӨНГӨН ӨВӨЛ” ЦАСНЫ БАЯР БОЛОВ

2018.02.05.Монголын Өмгөөлөгчдийн Холбоо, Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөл хамтран жил бүр Өмгөөлөгчдийн дунд зохион байгуулагддаг “Мөнгөн өвөл” цасны баяр 2018 оны 02-р сарын 03-нд “БАЯН-УУЛ” амралтын газарт амжилттай болж өнгөрлөө. Цасны баярын арга хэмжээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн 61 хуульч, өмгөөлөгч оролцож, “Цасны олс таталт”, “Цасан өвгөн хийх” зэрэг тэмцээнүүдэд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, амралтын өдрөө эрүүл агаарт ая тухтай өнгөрүүллээ. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар цасны баярт хүрэлцэн ирсэн хүүхдүүдэд бяцхан гарын бэлэг бэлэглэсэн юм. Эрүүл агаарт нэг өдрийг хамтдаа өнгөрөөж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлсэн нийт өмгөөлөгч нартаа болон “Мөнгөн өвөл” цасны баярын арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажиллаж, ивээн тэтгэсэн “Баян-Уул” амралтын газар, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Б.Тэнгис нарт баярлаж талархсанаа илэрхийлье.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

НИЙСЛЭЛИЙН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ЗӨВЛӨЛ

“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ

 

 

2018-02-06
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах