Мэдээ мэдээлэл

Хамтран ажиллахыг урьж байна

2018.02.14. Монголын Өмгөөлөгчдийн Холбоо Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлтэй 2015 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Санамж бичгийн хүрээнд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлтэй хамтран ажиллах хуульч, өмгөөлөгчдийг урьж байна.

Урьд өмнө нь хэвлэл мэдээллийн чиглэлээр ажиллаж байсан дадлага туршлагатай, ОНМХ-ийн чиглэлийн сургалт семинарт оролцож байсан, цаашид сэтгүүл зүйн салбараар мэргэших сонирхолтой Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч та бүхэн МСНЭ-тэй хамтран ажиллахыг хэрвээ сонирхож байвал 70126861, 70126862 дугаарын утсанд бүртгүүлнэ үү?

 Бүртгэлийн хугацаа: 2018 оны 02-р сарын 14-нөөс 23-ныг хүртэл

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

"Өмгөөлөгч" сэтгүүл

2018-02-14
буцах