Мэдээ мэдээлэл

Өмгөөлөгчид төрийн болон салбарын шагналаар шагнагдлаа

2018.02.14.XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн босгон дээр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсан Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Жүгдэрнамжилын Батзоригтод шагналыг нь гардуулж өглөө.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга, Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Батзоригт, Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Гансүх нар төрийн болон салбарын шагналаар шагнагдсан өмгөөлөгчдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн шагналыг гардууллаа. Монгол улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 02-р сарын 12-ны өдрийн 14-р зарлигаар Төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор ахмад өмгөөлөгч Нацагдоржийн Алимаа, өмгөөлөгч Балжиннямын Энхзаяа нарыг, “Алтан гадас” одонгоор өмгөөлөгч Баасанжавын Баярмааг, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар өмгөөлөгч Гантөмөрийн Тунгалаг нарыг тус тус шагнажээ.

ХЗДХ-ийн сайдын 2018 оны 02-р сарын 06-ны өдрийн№А/21 тоот тушаалаар ХЗДХЯ-ны "Хууль зүйн албаны тэргүүний ажилтан" цол тэмдгээр Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн өмгөөлөгч Гомбодоржийн Ганхуяг, Ганбаярын Батбаяр, Бүрэлхүүгийн Шаравжамц, Нямжавын Оюунгэрэл нарыг, ХЗДХЯ-ны "Хүндэт жуух бичиг"-ээр Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн өмгөөлөгч Аживын Энхтуяа, Гаажавын Нандинцэцэг, Мөнхбаатарын Баасанбат, Бямбажавын Баярням, Бадамсүрэнгийн Ганболд, Бавуудоржийн Цолмон-Эрдэнэ нарыг тус тус шагнасан байна.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын “Хүндэт тэмдэг”-ээр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Жавзангийн Наранцэцэг шагнагдсаныг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар гардуулав.

Төрийн болон салбарын шагналаар шагнагдсан нийт хуульч, өмгөөлөгчиддөө хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

2018-02-14
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах