Мэдээ мэдээлэл

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ажлын албаны залуусын нэг өдөр...

2017.03.07. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ажлын албаны залуучууд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Март-8 өдрийг тохиолдуулан эмэгтэй ажилтнуудынхаа өмнөөс нэг өдөр бүтэн ажиллахаар болж, сьюрприз барьж байгаа билээ. Энэ сьюрпризийн хүрээнд өнөөдөр бүх эмэгтэй ажилтнууд нэг өдөр бүтэн амарч байгаа бөгөөд өглөөний 08:00-17:00 цаг хүртэл ажлын 8 цагийн хугацаанд эдгээр эмэгтэй ажилтнуудын хийдэг бүх ажлыг нэг өдрийн турш орлон гүйцэтгэж байгаа юм.

Тухайлбал, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэргэдэх "Өмгөөлөгч" сэтгүүлийн Хариуцлагатай нарийн бичгийн дарга М.Эрдэнэчимэгийн ажлыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Гадаад харилцааны менежер Ц.Галтаа, сэтгүүлч З.Өлзийдарийн ажлыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны мэргэжилтэн Б.Гомбодорж, Ерөнхийлөгчийн туслах Э.Дуламсүрэнгийн ажлыг нягтлан бодогч Ш.Эрдэнэбилэг, Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн менежер Г.Гантуяагийн ажлыг туслах ажилтан С.Мөнхтөр, үйлчлэгч Т.Отгонзаяагийн ажлыг Ж.Батзоригт өмгөөлөгчийн туслах Б.Батдэмбэрэл, С.Мөнхтөр, Б.Гомбодорж нар тус бүр хийж гүйцэтгэж байгааг дуулгахад таатай байна. Өмгөөлөгчдийн Холбооны үйл ажиллагаа ийнхүү өдөр тутам хэвийн үргэлжилдэг тэр л ажлын чиг шугамаар өнгөрч байгаа бөгөөд энэ үеэр дараах үйл явдлууд бас болж өнгөрснийг "Өмгөөлөгч" сэтгүүл дамжуулж байна.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Ж.Батзоригт нар Сүхбаатар аймгийн Өмгөөлөгчдийн Зөвлөлд шинээр гишүүнээр элссэн Г.Амарсайхан өмгөөлөгчийг хүлээн авч уулзсан байна. Мөн энэ үеэр Өмгөөлөгчдийн Холбооны Гадаад харилцааны менежерээр ажиллаж байсан Д.Отгоннасан хүрэлцэн ирсэн бөгөөд энэ өвөл МУИС-ийн ХЗС-ийн эрх зүйн оройн ангийг амжилттай төгсөж, эрх зүйч мэргэжил эзэмшсэн явдалд Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Ж.Батзоригт болон ажлын албаны залуус баяр хүргэж, хууль эрх зүйн ном, дурсгалын зүйлс бэлэглэж, амжилтыг хүссэн байна.

Сонирхуулахад, 2018 оны 3-р сарын 10-нд зохиогдох Боулингийн тэмцээнд оролцох багийнхан Мишээл экспод байрлах "Биг боулинг төв"-д өдөр цайны цагийн үеэр бэлтгэл хийх үеэр хүрэлцэн ирсэн сэтгүүлч М.Эрдэнэчимэг миний бие яалт ч үгүй хэвлэл мэдээллийн мэдээлэх үндсэн ажилдаа баригдаж, багц мэдээллийг хүргэж байгаагаа цухасхан дурдмаар санагдав.

Боулингийн бэлтгэл дууссаны дараа Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Ж.Батзоригт нар 2018 оны 3-р сарын 1-3-ны өдрүүдэд Байгаль нуурын эрэг дээр зохион байгуулагдсан ОХУ-ын Сибирийн тойргийн болон Монголын өмгөөлөгчдийн форумд оролцсон өмгөөлөгчдийн төлөөлөл болох Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Оюунцэцэг, Д.Цэндсүрэн, өмгөөлөгч Л.Баярт, Л.Энхсайхан нарыг хүлээн авч уулзан, форумын үйл ажиллагааны талаар товч мэдээллийг сонссон байна.

Ийнхүү Монголын Өмгөөлөгчдийн Холбооны удирдлага, хамт олон тур дундаа эмэгтэй ажилтнуудаа хүндэтгэн өөрсдийн санал санаачлагаар бүтэн нэг өдрийн турш ажлыг нь орлон ажилласан явдалд бүх эмэгтэй ажилтнуудынхаа нэрийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлж, МАРТ-8 бэлэг үнэхээр бидний хувьд сьюрприз болсон гэдгийг "Өмгөөлөгч" сэтгүүлээр дамжуулан уламжилж байгааг хүлээн авна уу?

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо
"Өмгөөлөгч" сэтгүүл

2018-03-07
буцах