Мэдээ мэдээлэл

“Өмгөөлөгч, Өмгөөлөгчдийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн орчин” хэлэлцүүлэг болов

2018.04.13. Монгол улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулсан “Өмгөөлөгч, Өмгөөлөгчдийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлэг МУИС-ийн Шинэ номын сангийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, академич Ж.Амарсанаа, С.Нарангэрэл, Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Ж.Батзоригт, ХЗДХЯ-ны хууль зүй бодлогын газрын дарга П.Сайнзориг, ХЗДХЯ-ны хууль зүй бодлогын газрын ахлах мэргэжилтэн Я.Жавхлан, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батсүх, Г.Оюунцэцэг, З.Сүхбаатар, Д.Цэндсүрэн, Ц.Гансүх, Б.Оюу-Эрдэнэ, ОТИС-ийн зөвлөх багш, ХЗШУ-ны доктор Л.Баасан, Монголын Нотариатчдын Танхимын ерөнхийлөгч Р.Онончимэг, Монголын Олон улсын ба Үндэсний арбитрын нарийн бичгийн дарга Ч.Гүнждагва, ХЗҮХ-ийн захирал С.Энхцэцэг, ХЗҮХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга П.Амаржаргал, МУИС-ийн ХЗС-ийн профессор, Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Д.Баярсайхан, СБД-ийн ИХАШШ-ны шүүгч С.Энхбаяр, МУИС-ийн ХЗС-ийн  дэд профессор, Хувийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч Б.Амарсанаа, МУИС-ийн ХЗС-ийн захирал, эрдмийн зөвлөлийн дарга Ж.Эрдэнэбулган, МУИС-ийн ХЗС-ийн дэд профессор, Практик сургалтын төвийн эрхлэгч Ж.Эрхэсхулан болон ОТИС, Шихихутаг дээд сургуулийн эрдэмтэн, судлаачид зэрэг 60 орчим хуульчид нэг дор цугласан томоохон арга хэмжээ боллоо.

          Хэлэлцүүлгийг нээж Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар үг хэлсэн бөгөөд академич Ж.Амарсанаа “Хүний эрх, шударга ёс, өмгөөлөгч”, академич С.Нарангэрэл “Өмгөөлөгчийг өмгөөлөгчөөр нь үлдээх шаардлагатай” сэдвээр тус тус илтгэл тавьсан юм. Хурлын модиратораар З.Сүхбаатар хөтлөн явуулж, хэлэлцүүлгийн үеэр оновчтой санал гаргаж, асуулт асуусан 6 эрдэмтэн судлаачдад ХЗҮХүрээлэн, академич Ж.Амарсанаагийн зүгээс “Монгол улсын Үндсэн хууль” номыг бэлэглэсэн байна. Хэлэлцүүлэгт эрдэмтэн судлаачид, доктор профессорууд, хуулийн байгууллагуудын удирдлагууд, ХЗС-ийн багш нар оролцож, ХЗДХ-ийн сайдаас баталсан “Өмгөөллийн тухай хуулийн төсөл”-ийн үзэл баримтлал, хуулийн төслийн талаар өөрсдийн байр суурь, санал бодлоо илэрхийллээ. Хэлэлцүүлгээс гаргасан саналуудыг нэгтгэн нийлүүлж, боловсруулж, хууль тогтоох байгууллага УИХ, Засгийн газар, ХЗДХЯам болон Монголын хуульчдын холбоонд хүргүүлэхээр болсон юм.

          Тус хэлэлцүүлгийг орон даяар “facebook live”-аар шууд дамжуулан үзүүлж, “Өмгөөллийн тухайн хуулийн төсөл”-ийн талаарх мэдээллийг өгч байсан нь мэргэжлийн өмгөөлөгчид төдийгүй иргэд, олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй болсноороо онцлогтой юм. Хэлэлцүүлэгт зориулж “Өмгөөлөгч эрх зүйн баримт бичиг” гарын авлага номыг хэвлүүлж, оролцогчдод гардуулсан бөгөөд тус номыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны байранд худалдаалж байна.

           Жич: “Өмгөөлөгч, Өмгөөлөгчдийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн орчин”хэлэлцүүлгийн талаарх багц сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос “Өмгөөлөгч” сэтгүүлд тусгай дугаар болгон хэвлүүлэхээр болсныг уншигч та бүхэнд дуулгахад таатай байна.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

 

2018-04-13
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах