Мэдээ мэдээлэл

Өмгөөлөгч Ж.Энхчулуун “Алтан гадас” одонгоор шагнагдав

2018.04.13. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар 2014 онд төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Ж.Энхчулуун шагнагдсан байсан бөгөөд тус шагнал нь эзэндээ хүрэлгүй байсаар 2018 оны 04-р сарын 13-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын гарын үсэгтэйгээр нөхөн олгосныг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар нэр төртэйгөөр гардуулж өглөө. Шагналаа гардаж авах үеэрээ өмгөөлөгч Ж.Энхчулуун баярлаж талархсанаа илэрхийлж, Өмгөөлөгчдийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулж 1.000.000 төгрөгийн хандив өргөхөөр болсныг дуулгахад таатай байна. Түүнчлэн ахмадын хорооны дарга Я.Нямжав Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатартай уулзах үеэрээ АНУ-д ажиллаж амьдарч байгаа өмгөөлөгч Я.Энхтуяа, М.Байгалмаа нараас Өмгөөлөгчдийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулан хандивласан 200 долларыг гардуулан өгсөн юм.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

 

2018-04-13
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах