Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ТАЙВАНЬ УЛСЫГ ЗОРИЛОО

2018.05.01. Тайваний Барын Холбооны ерөнхийлөгч Кен-Йен Чигийн урилгаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны төлөөлөгчид албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Тайвань улсыг зорилоо.Айлчлалын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Ж.Батзоригт, Хяналтын зөвлөлийн гишүүн Б.Баатарсайхан, Орхон аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Р.Цэрэнханд, Өмнөговь аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Ц.Баярмаа, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Б.Цэрэндолгор, С.Чинзориг, А.Энхтуяа, М.Цэндсүрэн, М.Хатанзориг, Ч.Өнөржаргал, Б.Оюунтунгалаг нар багтсан байна.Монголын Өмгөөлөгчдийн Холбоо нь 2015 онд Тайваний Барын Холбоотой, 2011 онд Тайпэйн Барын Холбоотой гадаад харилцаа, хамтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд жил бүр хоёр орны өмгөөлөгчдийн дунд харилцан айлчлал хийж, эрх зүйн тулгамдсан асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага солилцдог уламжлалтай.

      Тус айлчлалын талаар дэлгэрэнгүй мэдээллийг “Өмгөөлөгч” сэтгүүлийн дараагийн дугаараас үзэх боломжтой.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

ГАДААД ХАРИЛЦАА

“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ

2018-05-01
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах