Мэдээ мэдээлэл

ӨМГӨӨЛӨГЧДИЙН БАЙГУУЛЛАГЫН 90 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД

2018.05.04. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн 2018 оны 03-р сарын 13-ны өдрийн №18/04 тоот шийдвэрээр Өмгөөлөгчдийн мэргэжлийн баяр өдөр буюу 2018 оны 09-р сарын 17-ны өдөр Монгол улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн билээ. 90 жилийн ойн хүрээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос 9 томоохон ажлыг зохион байгуулахаар төлөвлөж, дараах арга хэмжээнүүдийг шат дараатайгаар зохион байгуулж байна.

Үүнд:

1.    90 өмгөөлөгчийн хөрөг найрууллыг багтаасан ном хэвлүүлэх;

2.    Өмгөөлөгчдийн байгууллага, өмгөөлөгчдийн түүхэн замналын түүхчилсэн зургийн цомог гаргах;

3.    Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн нийт өмгөөлөгчдийн дунд “Урлагийн их наадам” зохион байгуулах;

4.    Өмгөөлөгчдийн байгууллагын 90 жилийн ойн баярын концерт зохион байгуулах;

5.    Онол, практикийн бага хурал зохион байгуулах;  

6.    Өмгөөлөгчдийн байгууллагын 90 жилийн ойд зориулсан үзэсгэлэн гаргах;

7.    Өмгөөлөгчийн тухай хуулийн ном гаргах, хэвлүүлэх;

8.    Монгол улсын 21 аймагт Монголын Өмгөөлөгчдийн Холбооны тугийг аялуулах;

9.    Өмгөөлөгчдийн байгууллагын 90 жилийн ойг зохион байгуулах үйл ажиллагаанд хандив цуглуулах зэрэг ажлууд багтжээ.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчид дээрх ажлуудыг зохион байгуулах дэд ажлын хэсгүүдэд орж, идэвх санаачлагатай хамтран ажиллах бүрэн боломж байгааг дуулгая. Иймд 90 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах комиссын Ажлын хэсгийн дэд ажлын хэсгүүдэд ажиллах сонирхолтой хуульч, өмгөөлөгч та бүхэн 70126862 дугаараас дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авна уу?

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ

2018-05-04
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах