Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ТАЙВАНЬ УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ

2018.05.11. Тайваний Барын Холбооны ерөнхийлөгч Кен-Йен Чигийн урилгаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны төлөөлөгчид 2018 оны 5-р сарын 3-10-ны өдрүүдэд Тайвань улсын Барын Холбоонд албан ёсны айлчлал хийлээ.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэд ерөнхийлөгч бөгөөд Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Ж.Батзоригт, Хяналтын зөвлөлийн гишүүн Б.Баатарсайхан, Орхон аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Р.Цэрэнханд, Өмнөговь аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Ц.Баярмаа, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Б.Цэрэндолгор, С.Чинзориг, А.Энхтуяа, М.Цэндсүрэн, М.Хатанзориг, Ч.Өнөржаргал, Өмнөговь аймгийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг нар багтжээ.

2018.05.04-нд айлчлалын хүрээнд Тайпэйн Барын Холбооны төлөөлөгчидтэй ажил хэргийн уулзалт зохион байгуулж, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэд ерөнхийлөгч бөгөөд Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Ж.Батзоригт Тайпэйн Барын Холбооны ерөнхийлөгч Шэй Чин Фэнтэй хамтын ажиллагааны санамж бичгийг дахин сунгаж, цаашид хамтран ажиллахаар гарын үсэг зурсныг дуулгахад таатай байна.

Тайваний Барын Холбооны төлөөлөгчидтэй хийсэн уулзалтын үеэр хоёр улсын Өмгөөллийн байгууллагын төлөөлөгчид өөрийн улсын Өмгөөллийн байгууллагын бүтэц зохион байгуулалт, өмгөөлөгчийн эрх зүйн орчин, өнөөгийн нөхцөл байдлын талаар яриа өрнүүлж, санал бодлоо солилцсон юм.

Тайваний Барын Холбоо нь өөрийн орны хуульч, өмгөөлөгчдийн эрх зүйн байдлыг сайжруулах зорилгоор "Өмгөөллийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл" боловсруулсан бөгөөд удахгүй шинэ хуультай болох гэж буй талаараа Монголын Өмгөөлөгчдийн Холбооны төлөөлөгчдөд танилцуулсан байна.

Тайваний Барын Холбоо болон Тайпэйн Барын Холбоодод айлчилсан айлчлалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Өмгөөлөгч” сэтгүүлийн дараагийн дугаараас уншаарай.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО 
ГАДААД ХАРИЛЦАА 
“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ

2018-05-12
буцах