Мэдээ мэдээлэл

“Өмгөөлөгч-Танд тусалъя” өдөрлөг зохион байгуулагдлаа

2018.05.25. Монгол улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Монголын Өмгөөлөгчдийн Холбоо НЗДТГазартай хамтран “Өмгөөлөгч-Танд тусалъя” иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг 6 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээ нь 21 аймаг, нийслэлийн 6 дүүрэг, Сүхбаатарын талбайд нэгэн зэрэг болж байгаагаараа онцлогтой.

         Өдөрлөгийн арга хэмжээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Ж.Батзоригт, ХЭҮКомиссын дарга Ж.Бямбадорж, Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Гүнждагва, НЗДТГазар, Монголын Нотариатчдын Танхим, Хууль зүйн туслалцааны төвийн төлөөллөөс ирж оролцлоо.

          Энэ удаагийн өдөрлөгт Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 21 аймгийн салбар зөвлөл, ХЭҮКомисс, Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр, Монголын Нотариатчдын Танхим, ХЗҮХүрээлэн, МХХолбоо, Хууль зүйн туслалцааны төв, Өмгөөллийн “Монгол элч консалтинг” ХХН, "Алтан зөвлөх" ХХН, “Шударга ёсны дэнс” ХХН, “Шинэ эрин” ХХН, “Өмгөөлөгч 999” ХХН, “Веритас партнерс” ХХН, “Асион хуулийн фирм” ХХН, “Вега консалтинг” ХХН, “ЭНУГ консалтинг” ХХН зэрэг хуулийн байгууллагууд идэвхтэй оролцож, иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүллээ.      

               Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хууль сурталчлах, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалах үүргээ биелүүлж, “Өмгөөлөгч-Танд тусалъя” өдөрлөгт амжилттай оролцсон нийт хуульч, өмгөөлөгчид,хамтран зохион байгуулсан хуулийн салбарыханд талархал дэвшүүлье.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

 “Өмгөөлөгч” сэтгүүл

2018-05-25
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах