Мэдээ мэдээлэл

ХАНДИВ ӨРГӨЛӨӨ

2018.05.30. Монгол улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Өмгөөллийн “Илч” ХХН-ийн захирал П.Төрбат, өмгөөлөгч Г.Нандинцэцэг нар хамт олноо төлөөлөн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатартай уулзаж, Зиндаа сэтгүүл, Zindaa.mn, Breakingnews.mn, Zone.mn сайтуудад 3.000.000 төгрөгийн сурталчилгаа байршуулах эрхийн бичгийг гардуулж өглөө. Мөн 2018.05.31-ний өдөр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Да.Батсүх хурдан удмын их насны морийг Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд бэлэглэснийг дуулгая.

          Өмгөөллийн “Илч” ХХН-ийн хамт олон болон өмгөөлөгч Да.Батсүх та бүхэнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нийт гишүүдийн нэрийн өмнөөс ажилд нь амжилт, сайн сайхан бүхнийг хүсье.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

 

 

2018-06-02
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах