Мэдээ мэдээлэл

"Өмгөөлөгч" сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа

2018.06.08. “Өмгөөлөгч” сэтгүүлийн №24 /83/ дугаарын Зочин хойморт Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл зочилж, "Хэргийг том жижиг, ямар ч үйлчлүүлэгчийг дээр дор гэлгүй эцсийг нь хүртэл чин сэтгэлээсээ тууштай ажиллахыг хичээдэг" хэмээн өөрийн санал бодлоо хуваалцсан сонирхолтой ярилцлага өгчээ.

"Өмгөөлөгч" сэтгүүлийн Сурвалжлага буланд Монгол Улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан "Өмгөөлөгчийн хараат бус байдал, Өмгөөлөгчдийн өөрөө удирдах ёсны байгууллага" сэдэвт Олон улсын бага хурлын талаарх сурвалжлагыг дэлгэрэнгүй байдлаар хүргэснийг эрхэм уншигч та бүхэн хүлээн авч уншаарай.

"Өмгөөлөгч" сэтгүүлийн "Онол, практик" буланд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн "Эрх зүйд хийх эдийн засгийн шинжилгээ" сэдэвт илтгэл нийтлэгдсэн бол, ЯӨНХ-ны гишүүн, МУ дахь Японы элчин сайдын яамны зөвлөх, өмгөөлөгч Ока Хидеогийн Олон улсын бага хурал дээр тавьсан "ЯӨНХ ба Өмгөөлөгчдийн хараат бус байдал" илтгэлийг бүрэн эхээр нь тус тус нийтлэгдсэнийг "Өмгөөлөгч" сэтгүүл энэ удаа онцолж байна.

"Өмгөөлөгч" сэтгүүлийн тогтмол булан Хөрөг найрууллын энэ удаагийн зочноор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны анхны ерөнхийлөгч асан, хууль зүйн шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор, гавьяат, академич Жүгнээгийн Амарсанаагийн тухай "Эрдэм сайтын эхлүүлсэн үйл өөдрөг байлгүй яахав.." хөрөг найрууллыг СГЗ Б.Галаарид бичсэнийг хүлээн авч уншаарай.

Нийтийн хэвлэл захиалгад орж уншигч, захиалагчдынхаа хүрээг улам өргөжүүлсэн “Өмгөөлөгч” сэтгүүлд Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн "Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн нийслэлийн зөвлөгөөн", "Шүүхээс шинжээч томилох, шинжилгээ хийлгэхэд тулгамдаж буй асуудал шийдвэрлэх арга зас" багц сурвалжлага, Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрын "Арбитрын хэлэлцээр ба харьяалал" нийтлэл, Монголын Нотариатчдын Танхимаас МУИС-ХЗС-ийн багш, өмгөөлөгч, доктор /Ph.D/ Д.Янжинхорлоогийн "Өвийн эрх зүйн зарим асуудал" илтгэл зэргийг нийтэлж, хуулийн байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчилжээ.

Өмгөөлөх байгууллагын 90 жилийн ойг тохиолдуулан "Өмгөөлөгч" сэтгүүлээс 2018 оны 08-р сарын 1-нийг хүртэл зарласан "Өмгөөлөгч" шүлэг, яруу найргийн уралдааны удирдамж хэвлэгдсэн тул эрхэм хуульч өмгөөлөгч, шүлэг яруу найргийн авьяас билэгтэй хэн бүхнийг энэхүү уралдаанд оролцохыг урьж байна.

"Өмгөөллийн тухай хууль"-ийн төслийн хэлэлцүүлэг болон Орон нутгийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга нарын зөвлөгөөний талаарх тойм мэдээллийг Фото сурвалжлага булангаас сонирхоорой.

“Өмгөөлөгч” сэтгүүлийн 2018 оны захиалга явагдаж байна. Та бүхэн захиалан уншихыг хүсвэл:

Худалдаа хөгжлийн банк 460 018 575,
Хаан банк 503 488 8308 тоот

Сэтгүүлийн дансанд бүтэн жилд 6 дугаарын үнэ 42.000 төгрөг тушааж, сэтгүүлээ шууд гар дээрээ хүргүүлэн аваарай.

Утас: 70127491, 70126864, 88112045, 99768575

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо
“Өмгөөлөгч” сэтгүүл

2018-06-08
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах