Мэдээ мэдээлэл

БНСУ-ЫН СУНШИЛ ИХ СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНУУДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2018.06.25. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Ч.Жадамба, Б.Бадамжаргал, Гадаад харилцааны мэргэжилтэн Ц.Галтаа нар БНСУ-ын Суншил их сургуулийн Хуулийн сургуулийн багш Ким Сун Тай, мэргэжилтэн Чун Се Рён болон тус сургуулийн нэгдүгээр курсын 39 оюутныг хүлээн авч уулзлаа.

            Уулзалтын үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар багш, оюутнуудад Монголын Өмгөөлөгчдийн Холбооны түүхэн замнал, үйл ажиллагааны талаар товч мэдээлэл өгсөн юм. Мөн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Ч.Жадамба “Монгол улсын гэр бүлийн тухай хууль” сэдвээр илтгэл тавьж, харилцан ярилцлаа.

            Монголын Өмгөөлөгчдийн Холбоо БНСУ-ын Суншил их сургуультай 2018 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар бэлтгэл ажлууд явагдаж байна. Санамж бичгийн хүрээнд 2018 оны 08-р сард Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн 20 гаруй хуульч, өмгөөлөгч БНСУ-ын Суншил их сургуулиас зохион байгуулах зуны сургалтад хамрагдахаар төлөвлөж байгааг дуулгахад таатай байна.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

ГАДААД ХАРИЛЦАА

“ӨМГӨӨЛӨГЧ” СЭТГҮҮЛ

2018-06-26
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах