Мэдээ мэдээлэл

"Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээ" олон улсын бага хурал болж байна

2018.06.28."Азийн эрх зүйн мэдээллийн сүлжээ" ALIN Олон улсын байгууллага, ХЗҮХүрээлэнтэй хамтран зохион байгуулж буй "Азид эдийн засгийн эрчимтэй хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тулгамдаж буй эрх зүйн асуудал" сэдэвт 2018 оны ээлжит Олон улсын эрдэм шинжилгээний хурал “Resort World Terelj Hotel”-ийн хурлын танхимд болж байна. ХЗҮХ-ийн захирал С.Энхцэцэг Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж, оролцогчдод амжилт хүслээ. Тус хуралд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, ХЗҮХ-ийн захирал С.Энхцэцэг, Монголын Нотариатчдын Танхимын ерөнхийлөгч Р.Онончимэг, Нийслэлийн ИХДЗШШ-ийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг болон хууль зүйн салбарын эрдэмтэн судлаачид оролцож байна.

Өглөө 09:00-19:30 хүртэл бүтэн өдрийн турш үргэлжлэх Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын Модиратор буюу удирдагчаар ХЗҮХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн доктор П.Амаржаргал оролцож байгаа бөгөөд хуралд тавигдаж буй бүх илтгэлүүд англи хэл дээр явагдаж байгаагаараа онцлогтой.

Олон улсын хурлын үеэр МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн багш, доктор, проф Б.Санжмятав "Бүс нутгийн худалдаа ба эдийн засгийн интеграци-Тарифын бус арга хэмжээг бууруулах гол нөхцөл", Төр эрх зүйн хүрээлэнгийн дэд захирал Pham Thi Thuy Nga "Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн хүрээнд тарифын бус арга хэмжээг бууруулах талаарх Вьетнам улсын жишээ, туршлага", Малаяагийн их сургуулийн ХЗСургууль Pardis Moslemzadeh Tehrani "Мэдээллийн эринд Азийн улсуудын эдийн засгийн харилцаанд тулгамдаж буй эрх зүйн асуудал", Гаджах Мадагийн их сургуулийн ХЗС-ийн захирал Sigit Riyanto “Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг: Боломж ба тулгамдаж буй асуудал”, Катмандугийн их сургуулийн ХЗС-ийн захирал Bipin Adhikari “Тарифын бус худалдааны арга хэмжээ ба Балба улсад тулгамдаж буй асуудал”, МУИС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн ХЗС-ийн ахлах багш Э.Байгал “Олон улсын хөрөнгө оруулалтын маргааны харьяаллын талаарх Монгол улсын эрх зүйн зохицуулалт”, Макаогийн их сургуулийн ХЗС-ийн захирал John Shijian Mo “Хятад улс дахь түр арбитрын хэлбэр, цаашдын чиг хандлага”, Хонгконгийн их сургуулийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, проф Zhao Yun “Цахимаар маргаан шийдвэрлэх ажиллагаа ба түүний цаашдын чиг хандлага: Домэйн нэртэй холбогдох маргаан”, Солонгосын хууль тогтоомжийн судалгааны хүрээлэнгийн судлаач Ki Pyeong Lee “Солонгос улсын хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэх нь”, Балба улсын Хууль зүйн хорооны дарга Madhab Paudel “Балба улсын хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалт”, Минданаогийн их сургуулийн ХЗС-ийн захирал Alizedney Ditucalan “Филиппин улсад гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх зохицуулалт”, Дакагийн их сургуулийн ХЗС-ийн профессор Shima Zaman “Бангладеш улсад гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх эрх зүйн зохицуулалт”, ОХУ-ын Хууль тогтоомж, харьцуулсан эрх зүйн хүрээлэнгийн дарга Bevelikova Nelli “Ази тив дэх эдийн засгийн интеграцийн байдал: Эрх зүйн асуудал” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж оролцох юм байна.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

“Өмгөөлөгч” сэтгүүл

 


2018-06-28
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах