Мэдээ мэдээлэл

“Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал” номыг хандивлалаа

2018.07.06. Монгол улсад Өмгөөлөгчдийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан доктор, профессор Ж.Бямбаа, МУИС-ийн ХЗС-ийн багш, доктор, дэд профессор Ж.Эрхэсхулан нар хамтран бичсэн “Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал” номынхоо дээжээс Монголын Өмгөөлөгчдийн Холбоонд хандивлалаа.

        Тус ном нь эрүүгийн процессын эрх зүйн ерөнхий ойлголт, эрүүгийн процессын хууль тогтоомж, эрүүгийн процесс ажиллагаа, эрүүгийн процессын зарчмууд, эрүүгийн процессын эрх зүйн харилцааны субъект, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь таслан сэргийлэх арга хэмжээ, нотлох баримт, мөрдөн шалгах ажиллагаа, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн процесс, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн шийдвэрийг хянах ажиллагаа, эрүүгийн процессын үндсэн асуудлын талаарх үзэл сэтгэлгээний чиг хандлага гэсэн нийт 13 бүлэгтэй судалгааны томоохон бүтээл ажээ.

            “Эрүүгийн процессын эрх зүйн үндсэн асуудал” номыг бэлтгэхдээ онол, арга зүйн үүднээс, практик хэрэглээний хувьд хамгийн ээдрээ түвэгтэй, нэн шаардлагатай сэдвүүдийг сонгож, сурах бичиг, судалгааны арга хэлбэрийг хослуулан бичсэнээрээ ихээхэн онцлогтой. Тухайлбал 13-р бүлэгт тусгагдсан сэдвүүд нь зохиогчийн судалгаа шинжилгээний үр дүнд, эрэл хайгуул, үзэл бодол, эргэцүүллийн хүрээнд бичигдсэн тул “үзэл сэтгэлгээний чиг хандлага” гэж нэрлэж, үүгээрээ бусад бүлгээсээ өвөрмөц гэдгийг онцлох нь зүйтэй юм.   

            Сонирхсон хуульч, өмгөөлөгчид МУИС-ийн ХЗС-ийн Клиник сургалтын тэнхим болон 99090923 дугаараас лавлана уу. 

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо 

“Өмгөөлөгч” сэтгүүл


2018-07-06
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах