Мэдээ мэдээлэл

Өмгөөлөгчид төрийн дээд одон медалиар шагнагдав

2018.07.09. Тулгар төрийн 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 7-р сарын 6-ны өдрийн №92 дугаар зарлигаар "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Ч.Бярзаныг шагнасныг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж гардууллаа.

         Төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-гоор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, М.Одонхүү, Дундговь аймгийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн өмгөөлөгч Д.Сумъяа, Д.Цоодол, Орхон аймгийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, Архангай аймгийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн өмгөөлөгч Р.Эрдэнэ-Очир, "Алтан гадас" одонгоор өмгөөлөгч Э.Чулуунбат, Г.Наранбаатар, А.Ундрах, Дорнод аймгийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга З.Нямсүрэн нарыг тус тус шагнасныг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Ж.Батзоригт, Удирдах зөвлөлийн гишүүн, гавьяат хуульч Г.Оюунцэцэг нар гардуулж өглөө.

        ХЗДХЯамны “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр өмгөөлөгч Б.Ганболд, Д.Шархүүхэн, Ш.Ганхуяг, Орхон аймгийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн өмгөөлөгч Х.Оюунбат, Хөвсгөл аймгийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг, “Хүндэт жуух бичиг”-ээр өмгөөлөгч Н.Бадамцэцэг, Б.Дэлгэрцэцэг, Н.Мандах, Дархан-Уул аймгийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, Орхон аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч Ж.Мөнхсувд нарыг тус тус шагнасныг мөн энэ үеэр шагналыг гардуулав.

           Монгол улсын санхүү эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн албыг бэхжүүлэх үйл хэрэгт олон жил, идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгааг нь үнэлж, Монгол Улсын Сангийн Яамны Жуух бичгээр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нягтлан бодогч Ш.Эрдэнэбилэгийг шагнасныг дуулгахад таатай байна.

           Хууль зүйн салбарт үр бүтээлтэй олон жил ажиллаж, хүний эрхийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох үйлсэд хүчин зүтгэж яваа эрхэм хуульч өмгөөлөгч та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо

"Өмгөөлөгч" сэтгүүл

 

2018-07-09
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах