Мэдээ мэдээлэл

МЭНДЧИЛГЭЭ

         Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Монгол Тулгар төрийн 2227, Их Монгол  улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баярын халуун мэндийг эх орны дөрвөн зүг найман зовхист ажиллаж амьдарч байгаа Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн нийт хуульч, өмгөөлөгчид, үе үеийн ахмад өмгөөлөгчид болон тэдний гэр бүл, хамтран ажилладаг байгууллага хамт олонд:

Есөн эрдэнийн гоёлоор баярын жавхааг нэмж 

Есөн хөлт цагаан тугаа хоймор юугаан залж              

Есөн цагаан хүслээ цацал болгон өргөж 

Есөн есөн билэгдэлтэй Монгол түмний баяр наадмын мэндийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье.

Хотол олноороо дэнж хотойтол сайхан наадаарай!

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны

ерөнхийлөгч Б.Ганбаатар

 

2018-07-09
ЗУРГИЙН ЦОМОГ
буцах