Мэдээ мэдээлэл

"Хүүхдэд ээлтэй эрүүгийн эрх зүй тогтолцоо-өсвөр насны хүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" бага хурал болж байна

2018.11.22. Европын холбооноос МУ-ын хүний эрхийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд Гадаад харилцааны яам, ХЗДХЯ-наас хамтран зохион байгуулж буй "Хүүхдэд ээлтэй эрүүгийн эрх зүй тогтолцоо-өсвөр насны хүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" бага хурал ГХЯ-ны хурлын танхимд болж байна.

Бага хурлын үйл ажиллагаанд ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Европын Холбооноос МУ-д суугаа элчин сайд Traian Hristea, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, Ахмадын хорооны дарга Я.Нямжав, ахмад өмгөөлөгч С.Юмжирмаа, өмгөөлөгч Н.Мөнхцэцэг, Б.Соёл-Эрдэнэ нар оролцож байна.

Хурлын үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ "Гэмт хэргийн гэрч, хохирогч хүүхдийн хамгаалалт, тулгамдсан асуудал" сэдвээр илтгэл тавьж оролцлоо.

Хурлын үеэр УЕПГ-ын сургалт судалгааны төвийн хяналтын прокурор Г.Оюунболд "Өсвөр насны хүний хэрэг хянан шийдвэрлэх тогтолцоо-сорилт бэрхшээл", Голландын Лэйден их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор доктор Яник ван ден Бринк "Өсвөр насны хүний үйлдсэн гэмт хэргийн асуудалд хүүхдийн эрхийн байр сууринаас хандах нь", ШЕЗ-ийн Шүүхийн судалгаа мэдээлэл сургалтын хүрээлэнгийн захирал, доктор Ц.Мандах "Хүүхдийн эрхийг хангахад шүүх эрх мэдлийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх нь", УЕПГ-ын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ж.Отгонбаяр "Урьдчилан хорих байрны нөхцөл: хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хяналт, хариуцлагын тогтолцоо" сэдвүүдээр тус тус илтгэл тавьж оролцоно.

Хурлын үйл ажиллагаа 09:00-16:30 цаг хүртэл үргэлжлэх юм байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг Өмгөөлөгч сэтгүүлээс хүлээн авч уншаарай.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо
"Өмгөөлөгч" сэтгүүл

2018-11-22
буцах