Мэдээ мэдээлэл

ТАЛАРХАЛ ИРҮҮЛЭВ

2018.12.18. Дөрвөн жилийн турш үргэлжилсэн 829 орчим сая төгрөгийг "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-иас гаргуулахаар шүүхэд хандсан маргаанд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүх хуралдаанаар анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлага болох 829 орчим сая төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 77 сая төгрөгийг хангуулахаар шийдвэр гаргуулж, амжилттай ажилласан байна.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Ч.Өнөржаргал, өмгөөлөгч С.Нэргүй нарт "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан Талархал ирүүлснийг "Өмгөөлөгч" сэтгүүл мэдээлж байна.

Эрхэм өмгөөлөгч Ч.Өнөржаргал танд Хүний эрх, зөрчигдсөн эрх ашгийг хамгаалах өмгөөлөгчийн ариун үйлсэд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нийт гишүүдийн өмнөөс амжилт хүсэж байна.

Монголын Өмгөөлөгчдийн Холбоо
"Өмгөөлөгч" сэтгүүл

 

2018-12-19
буцах